Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд коронавирусийн Covid-19 халдвар, 9 оронд шинээр бүртгэгдээд байна. БНХАУ-д covid-19-ийн халдварыг хумиж, хянаж эхэлсэн гэсэн сайн мэдээтэй байна. Гэхдээ орон орны тохиолдлууд өөр өөр байгаа гэдгийг онцолж байлаа. Шинэ коронавирус буюу Covid-19-ийн халдвар нь гэр бүлийн хүрээнд болон халдвар тархсан улс орнуудад зорчсон иргэд халдвар авах эрсдэл өндөр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дайчилгаанд бэлтгэгдсэн байсан эмч нараас авто тээврийн хяналт, тусгаарлах эмнэлгүүдэд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 6-аас хойш нийтдээ 810 хүнийг ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 401 иргэнийг тусгаарлаж, хяналтад аваад байна. Мөн өнөөдөр өглөө буусан Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор буусан иргэдээс 16-г нь тусгаарлаж, хяналтад авсан бөгөөд үзлэг үргэлжилж байна.
ДЭМБ-ЫН АЖИЛТАН О.АРИУНТУЯА:
-ДЭМБ-аас коронавирусийн халдварыг цар тахал гэж нэрлээгүй байна. БНСУ, Итали улс анхаарал татаж байна. Нийт 38 улс 10-аас доош тохиолдолтой. Дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байгаа. Коронавирусийн халдвар хурдан тархаж байгаа ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой гэдгийг харуулж байна. Хөдөлгөөний хязгаарлалт хийх, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авах нь чухал. Халдвар тархаж эхлэхэд хүн амын дунд бэлтгэлээ хангах нь чухал гэлээ.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРСАН ИРГЭДИЙГ Л ЗОРЧУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
Турк Москва Улаанбаатар чиглэлийн онгоцоор 110 хүн ирж 16 зорчигчийг тусгаарласан. Турк Улаанбаатар чиглэлээр 232 зорчигч ирж долоон хүнийг тусгаарлалаа. Эрхүү-Сүхбаатар чиглэлээр галт тэргээр ирсэн зорчигчдыг тусгаарласан. Дарханы чиглэлд 21 хүнийг ажиглалтад авсан. ДЭМБ-ын зөвлөх багтай цахим уулзалтыг зохион байгуулсан. Бид халдварын голомтоос ирж буй иргэдэд амны хаалтаа зүү биеийн халуунаа хэмж, өөрийгөө тусгаарла гэдэг тодорхой зөвлөмжийг өгч байна.
БНСУ, Япон улсаас ирж буй иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж сөрөг хариу гарсан иргэдийг зорчуулах талаар хүсэлт тавьж ажиллаж байна.
КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТАВАН ТОХИОЛДЛЫН ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр гуравдугаар сарын 1-ны өдөр нийт таван тохиолдол тусгаарлагдаж, шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн гуравдугаар сарын 2-ны өдөр гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарласан байна. ХӨСҮТ-өөс нийт 100 хүнийг эмчийн хяналтад авчээ.
ГОЛОМТ БАНКНААС ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД 100 САЯ ХАНДИВЛАЛАА
Голомт банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл мэндийн яаманд 100 сая төгрөг хандивлалаа. Мөн Бичил Глобус санхүүгийн байгууллагаас 33 сая төгрөгийн хандив өглөө. Түүнчлэн АШУИС-аас 20 сая төгрөгийн хандив өргөлөө. Хандивын мөнгийг эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалт авахад зарцуулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:
-Монголын ард түмэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбараа дэмжиж хандив өргөж бидэнд урам зориг өгч байгаад талархаж байна. Нэг ч төгрөгийг шамшигдуулахгүйгээр эзэнд нь хүргэх болно. Хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэнэ.
ЭМЯ-ААС КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААР ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЖ БАЙНА
#ШУУД ЭМЯ-ААС КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААР ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЖ БАЙНА #MASSTV
Posted by Mass on Monday, March 2, 2020
Холбоотой мэдээ