Тэнцвэрийн тухай ярьж байсан Опра Уинфри тэнцвэр алдан унажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Тэнцвэрийн тухай ярьж байсан Опра Уинфри тэнцвэр алдан унажээ

Тэнцвэрийн тухай ярьж байсан Опра Уинфри тэнцвэр алдан унажээ

Ток шоуны алдарт хөтлөгч Опра Уинфри “Oprah’s 2020 Vision: Your Life on Focus” илтгэлээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Лос Анжелес хотноо тавьжээ. Тэрбээр тайзан дээр тэнцвэрээ хадгалах тухай ярьж байгаад тэнцвэр алдан унасан нь үзэгчдийг багагүй хөгжөөсөн байна.

Тэнцвэр алдан унасан Опра тайзан дээр суунгаа “Энэ бол миний тодорхойлолт. Та ч үүнийг өөрийнхөөрөө тодорхойлж болно. Тэнцвэр ба уналтын тухай ярих сайхан байлаа. Есүс эзэн минь та ч их хөгжилтэй юм аа” хэмээн хэлжээ.

Ингээд тэрбээр босч ирээд өсгийтэй гутлаа спорт пүүзээр сольж өмсөөд цааш ярьж эхэлсэн байна. Маргааш нь Опра өөрийн инстаграмдаа өвдөгний хамгаалалт өмссөн зургаа “Өдрийн мэнд. Тийм ээ би тайзан дээр унасан. Бас нэгэн хөгжилтэй дурсамжтай боллоо. Гэхдээ бага зэрэг зовиуртай л байна” хэмээх тайлбартайгаар нийтэлсэн байна.

Эх сурвалж: Globalnews.ca

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж