Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 77 улсад бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 90,925 болсон бол 3,125 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл өндөртэй улсын нэг болоод буй.
Тэгвэл ердөө гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болохоор товлогдоод байгаа. Тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр болно. Түүнээс өмнө хуулийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, нэр дэвшигчээ тодруулж, бүртгүүлэх гээд хуваарийн дагуу ажлууд өрнөж буй.
Хэрэв коронавирусийн халдварт өвчний дэгдэлт намдахгүй, магадгүй манай улсад тохиолдол бүртгэгдвэл энэ удаагийн ээлжит сонгууль хэрхэх вэ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Хэрвээ онцгой нөхцөл байдал үүсвэл сонгуулийн үйл ажиллагааг УИХ зогсоож болно гэсэн хуулийн заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4 дээр хэрвээ онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Тэгэхээр энэ бол Их хурлын бүрэн эрхийн асуудал” гэжээ.
Өөрөөр хэлбэл, хэрэв онцгой нөхцөл үүсвэл энэ парламент УИХ-ын сонгуулийг зогсоох, хойшлуулах боломжтой бөгөөд онцгой нөхцөл байдал арилсны дараа ажлын долоо хоногийн дотор УИХ сонгуулийг дахин товлон зарлах зохицуулалттай. Ингэхдээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө зарлаж, зарласан хугацаанаас нь хойш дор хаяж хоёр сарын дараа санал хураалт зохион байгуулагдах боломж үүсэх юм байна.
Сануулахад, Улсын онцгой комисс болон Засгийн газрын олон нийтийн үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, хөл хориг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Эруул 2020-03-03 103.229.122.7
Сонгууль сонирхолтой биш бна . Оролцохгуй байсан ч болно. Харин овчингээс сайн хамгаалах чухал… улс ундэстэнд хэцуу байна .
zochin 2020-03-03 64.119.23.129
uliruulan songoj uursduur ni aldaag zasuulah geed uzvel ch kkkk, chononii huzuunees mah zuusentei adil boloh bh
Зочин 2020-03-03 202.21.118.22
ХҮМҮҮС ЦУГЛУУЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙЖ БҮГД ҮХЭХ ВИЙ ДЭЭ УЧРАА ОЛТЛОО ХОЙШЛУУЛААД ОРОН НУТАГ ХАМТ ЯВУУЛСАН ДЭЭР БАЙХ
Зочин 2020-03-03 202.21.118.22
НЭГ МӨР ОРОН НУТАГТАА ХАМТ ХИЙСЭН НЬ ДЭЭР ЗАРДАЛ ХЭМНЭЭД
иргэн 2020-03-03 202.179.25.222
Дэлхий нийтээрээ Аюулт өвчинд нэрвэгдээд байхад юун Сонгууль энэ тэр вэ, Орхи цаашаа,
Зочин 2020-03-03 66.181.188.190
Сонгуулийг хойшлуул. Их хурлын шийдвэрийг харах шаардлагагүй. Нөгөө 3н л хурдан шуурхай шийдэх хэрэгтэй. 76н ухна бол улс төржөөд, шоудаад, боломжийг ашиглан өөрсдийгөө товойлгон жүжиглэж рекламдаад олигтой эрс шийдвэрт хүрэхгүй. "Онцгой нөхцөл бий болсны улмаас онц байдал зарлах тухай шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөл онц байдлыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүрэг гүйцэтгэнэ"., гээд тэр хуулиндбайна
Зочин 2020-03-03 76.164.228.185
Манай улс уг нь парламентийн засаглалтай юмсан. ҮАБЗ нь төрийн эрх барих дээд байгууллага огторс биш, Ерөнхийлөгч нь парламентийн бүрэн эрхэд халдах хуулийн чадамжгүй гэдгийг наад мунхаг ухаандаа тусгаж авдаа. Хойд Солонгос шиг л юм сэтгэх юм.
Зочин 2020-03-03 202.21.111.170
Сонгогчид, аль хэдийн аль намаа сонгох сонголтоо хийчихсэн байгаа, юу гэж нэр дэвших горьдлого, УИХ гишүүн болох мөрөөдөлдөө итгэсэн хүмүүсийн арга зальд орж улс орны төлөвлөсөн ажил, амьдралд саад хийж хойшлуулах юм. Цахим-аар сурталчилгаа, танилцуулга хий. Хэнийг сонгохоо сонгогч мэднэ.
Зочин 2020-03-03 202.179.30.42
Нэг мөсөн аравдугаар сард орон нутагтайгаа хамт хийчэхвэл болох юм