Дэлхийн аварга Жефф Монсон их сургуульд элсэх шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга Жефф Монсон их сургуульд элсэх шалгалт өгнө

Дэлхийн аварга Жефф Монсон их сургуульд элсэх шалгалт өгнө

Дэлхийн жиү жицүгийн аварга, мэргэжлийн холимог тулааны UFC холбооны тулаанч асан Жефф Монсон ОХУ-ын их дээд сургуульд элсэхэд шаарддаг ЕГЭ буюу элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр болжээ. Өдгөө 49 настай тэрбээр түүхийн хичээлээр энэхүү шалгалтыг өгөх бөгөөд асуултууд нь тусгайлан англи хэл дээр орчуулагдах ажээ.

Жефф Монсон энэ тухай "Жил болгон төгсөх ангийн хүүхдүүд энэхүү шалгалтыг тест хэлбэрээр өгдөг тухай би мэднэ. Энэ бол чухал шалгалт. Шалгалтандаа тусгайлан бэлдээгүй ч би өдөр бүр Оросын түүхийг уншиж, Орос хэлээ судалж байгаа" хэмээжээ.

Холимог тулааны Америк тамирчин маань өнгөрөгч 2018 оны тавдугаар сард ОХУ-ын иргэншил авч, дөрвөн сарын хугацаанд Красногорск хотын төлөөлөгч болжээ. Тэрбээр мэргэжлийн тулаанчийн замналдаа 61 ялж, 26 ялагдаж, ганцхан удаа тэнцэж байсан домогт тулаанчдын нэг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж