Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх эрх олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх эрх олгоно

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх эрх олгоно

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нээлттэй дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар  1.4 га

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ”  ТӨХК-д тус тус даалгав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hot 2015-11-06 202.70.43.254

ene hotiig neg tsegtstei bolgood, zarim hereggvi shavar dagznuudaa nuraagaad uguuch. buun tugjrel. bair ni hiamdrahgvi hognuud.

hen 2015-11-06 202.70.43.254

hen tiishee nuuh vee dee. teneguud