Г.Сүхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн товыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн товыг зарлалаа

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн товыг зарлалаа

НЭМЭЛТ: 12.20 ЦАГ

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарт /5/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас товлолоо.


Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ ажилтнуудад холбогдох шүүх хурал  Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.03.03/ 09.00 цагт эхэлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох  хүмүүст хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.  Гэхдээ энэхүү шүүх хурал нь гэм буруугийн бус урьдчилсан хэлэлцүүлэг учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах аж.

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн  эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж