NBA шинэ коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх алхмууд хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

NBA шинэ коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх алхмууд хийлээ

NBA шинэ коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх алхмууд хийлээ

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбоо буюу NBA-ийн зүгээс дэлхий нийтийг айдаст автуулаад буй шинэ коронавирусийн эсрэг арга хэмжээ авлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд NBA-ийн 30-н багт шинэ коронавирусийн эсрэг бэлтгэлтэй, бэлэн байх үүрэг өгч, тамирчдыг хөгжөөн дэмжигчидтэй гар барих, гар цохихоос зайлсхийж, "fist pump" буюу атгасан нударгаараа цохилцох мөн тамирчид хоорондоо өмсгөл, бөмбөг гэх мэтийн зүйлс солилцохоос зайлсхийх, NBA-ийн драфтын өмнөх бэлтгэлийн бааз болон олон улсын бэлтгэлүүдийг хязгаарлах эсвэл цуцлах зэрэг багтжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт зургаан хүн шинэ коронавирусийн халдварын улмаас амиа алдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж