Covid-19: БНСУ-д 28, АНУ-д зургаан хүн нас баржээ | News.MN

Covid-19: БНСУ-д 28, АНУ-д зургаан хүн нас баржээ

Covid-19: БНСУ-д 28, АНУ-д зургаан хүн нас баржээ

Covid-19: БНСУ-д 28, АНУ-д зургаан хүн нас баржээ

“COVID-19” коронавирусийн халдвар Тунис, Нигери, Сенегал зэрэг Африкийн орнуудад анхны тохиолдол бүртгэдсэнээр нийт 76 улс оронд халдвар тархаад байна. Нийт халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.03.03/-ийн байдлаар 90,925 болсон бол эдгэсэн хүний тоо 48,137 байна. Харин уг халдварын улмаас 3,125 хүн нас баржээ. Хятад улсад 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас баржээ.

АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусийн халдвар авсан дөрвөн хүн нас барснаар тус улсад уг халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 102-т хүрсэн байна. Тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлж авчирсан иргэд бол үлдсэн 54 нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.

Халдварын ихэнх тохиолдлууд хөнгөн шинжээр илэрч байгаа бол архаг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настнуудын амь насанд аюул учруулж байгааг онцолсон байна.

Харин Хятадын эх газраас гадна халдварын голомт болоод буй Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 4,812 байгаа бол нас барсан хүний тоо 28 болж нэмэгджээ. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа Итали улсад 2,036 хүн халдвар авч, 52 хүн нас барсан байна. Иранд өнөөдрийн байдлаар 1,501 хүн халдвар авч, 66 хүн нас бараад байна.  Халдварын тоо өндөр байгаа Япон улсад 274 хүн халдвар авч, зургаан хүн нас барсан гэж албан мэдээнд дурджээ. Мөн үүн дээр тус улсад хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг дээр халдвар авсан 705 хүн, нас барсан долоон хүн нэмэгдэж байгаа юм. Халдварын тоогоор эдгээр улсуудын араас Франц, Герман, Сингапур, АНУ зэрэг улсууд жагсч байна.

Эх сурвалж: WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрүүл мэнд хамгаас чухал 2020-03-03 39.115.114.99

Шинэ газар сүмийн хүмүсийг бүгдээс нь шинжилгээ аваачээ. Солонгосын корона өвчтөний ихэнх нь энэ шинэ газар сүмийн итгэгчид байна. Ид шидгүй худлаа шашин болоол эзэн нь хамгаалж чадахгүй байна даа

Avatar

Oogii 2020-03-03 66.181.179.166

Солонгосын нас барсан хүн нь 29 гэж байна да
Ийм сэтгүүлчийг бурхан өршөө

Avatar

Zochin 2020-03-03 24.46.100.17

Ok

Avatar

Zochin 2020-03-03 24.46.100.17

USA vaccine hiihed naad zah ni 6 doloo honog heregtei gej b.a
Hiilee gehed hudaldaj abah b.o doo ochsoor b.gaad 2-3 sar gesen ug
Delhiin erdemted…ajillasaar b.a,teseerei!
28 honoj bj ilerch b.a gej b.adaa

Avatar

зочин 2020-03-03 182.160.35.184

"ханиаданд" вакцин гэж байхгүй ээ, вирусээс гарсан өвчин болох ДОХ-ыг анагааж чадаж байгаа юу, хоосон найдахаа болиод хувийн ариун цэврээ хангая

Avatar

иргэн 2020-03-03 66.181.179.189

со д 34хүн эдгэсэн гээд энд нас барсан гээд

Avatar

Зочин 2020-03-03 99.252.1.218

Мэдээлэл шуурхай өгч байгаад баярлалаа. Одоо АНУ, Египтээс ирж байгаа хүмүүсийг нэмэлт хяналтад оруулаад, ер нь гаднаас ирж байгаа монгол зорчигчдыг 14 хонож байж оруулаарай.

Avatar

zochin 2020-03-03 202.9.46.138

Ene TOEFL-iin shalgalt avaad bgaa testiin tuvuudiig haagaachee. Neg jijighen uruund heden arvaar ni buugnuulj suulgaad tegeed yarianii heseg deer ni shulsee uschuuleed maskgui yarij ugch bna. Adilhan angli helnii IELTS geed shalgaltiig horio togtoosnoos hoish avahgui bhad TOEFL-iin shalgaltiig toohgui avaad l bh yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж