Монгол хүний хамгийн муухай араншин | News.MN

Монгол хүний хамгийн муухай араншин

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Монгол хүний хамгийн муухай араншин

Монголчууд бид өнгөрсөн 25 жилийн турш хүмүүнлэг, иргэний, ардчилсан, өндөр хөгжилтэй улс байгуулахыг мөрөөдөж олон удаа хэлэлцэж, олон зүйлийг хийхийг хичээсэн боловч өнөөдрийн байдлаар үр дүн маш бага байна. Ялангуяа өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдийн засаг улс төрийн хямрал бид хичнээн эзмэг, сул дорой байгааг харууллаа.  Үүний шалтгаан нь бид өөрсдөө байж болох уу? Магадгүй Монголчууд бидний ямар нэг зан чанар маань хөгжихөд саад болоод байгаа юм биш биз дээ?

Яг энэ асуултыг Хот хөгжүүлэлтийн шийдэл ТББ, JCI Монгол байгууллагын JCI Импакт салбар байгууллагын хэсэг залуус тавьж энэ чиглэлээр үндэстэнийг хамарсан судалгаа хийсэн байна.

Бид хэлдэг “илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэж. Хэрэв бидэнд өөрсдөд маань асуудал байгаа бол хичнээн сайхан юм хийгээд, яриад үр дүн гарахгүй болно. Судалгаагаар Монгол хүний ХАМГИЙН МУУХАЙ АРАНШИН-гаар "хувиа хичээсэн, амиа бодсон" араншинг хамгийн олон хүн нэрлэсэн бол “залхуу”, “атаархуу” гэх мэт араншингууд араас нь жагсжээ.

Мөн эдгээр “хувиа хичээсэн, залхуу, атаархуу” зан араншингууд Монгол Улсын хөгжилд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?" гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь /57%/ маш сөрөг, 1/4 нь / 28%/ сөрөг гэсэн хариу өгсөн байна.

Тэгвэл бид энэ муу араншингаа засчихвал улс орон маань хөгжихөд илүү хялбар болох юм бишүү!

Муухай араншингаасаа салах үндэстэнийг хамарсан төсөл хөтөлбөрийг эдгээр залуус санаачилан хийж эхлээд байгаа бөгөөд төсөл 3-4 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-05 202.131.225.197

aimshgiin hov jiv, ataarh*****

Эрдэнэ 2015-11-05 202.126.91.88

Монголчууд бид чинь шинэ зүйлийг хүлээн авахдаа сайн шүү, маш сайхан хэрэг байна Бүх нийтээрээ хүлээн зөвөөрөх байх, гадаадад бидний нутаг нэгтэн зодуулж байхад нэг ч Монгол очиж авардаггүй гээд бодохоор яг зөв гарсан байна Хамгийн гол нь Бид үүнийгээ мэдсэн юм чинь Заавал засах цаг нь болжээ, Бүх нийтээрээ санан санан, засаж засарцгаая Элэг нэгтэй Монголчууд аа !

Эрдэнэ 2015-11-05 202.126.91.88

Монголчууд бид чинь шинэ зүйлийг хүлээн авахдаа сайн шүү, маш сайхан хэрэг байна Бүх нийтээрээ хүлээн зөвөөрөх байх, гадаадад бидний нутаг нэгтэн зодуулж байхад нэг ч Монгол очиж авардаггүй гээд бодохоор яг зөв гарсан байна Хамгийн гол нь Бид үүнийгээ мэдсэн юм чинь Заавал засах цаг нь болжээ, Бүх нийтээрээ санан санан, засаж засарцгаая Элэг нэгтэй Монголчууд аа !

Зочин 2015-11-05 203.91.116.94

mongolchuudiin niitleg aranshin bol tuilbargui guivamtgai gej deer ueees gadniihan anzaarsan baidag

ӨВӨГ МОНГОЛ 2015-11-05 112.72.6.30

ЭНЭ ЦАГИЙН ӨГӨР МОНГОЛЧУУД Ч УХААНТ ХҮНИЙ ХЭЛСЭН ЗӨВ ЮМЫГ СОНСОХ ТУН ДУРГУЙ, ТИЙМ ХҮНИЙГ ЗАГНАЖ БАЙНА ГЭЖ СӨРГӨӨСӨН, НЭГ Л ИХ ТУНИСАН, ЭРХЭЛСЭН ГАХАЙНУУД БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ОЮУН УХААН НЬ ДЭЭД ЗЭРГЭЭР ТУРЖ ЯЛЗАРСАН, МУХАР СҮСГИЙН ШАВАР НАМАГТ ГҮН ЖИВЖ, ЛАМ БӨӨ ГЭХ ЛУЙВАРЧДЫН ИДЭШ БОЛСОН ЦААГАА ЛНЭГ АРЧААГҮЙ БАЙХ ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж