Кампучийн Ерөнхий сайд МУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Кампучийн Ерөнхий сайд МУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжлэв

Кампучийн Ерөнхий сайд МУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан өмнөд хөрш Хятад улсад айлчилж, халдварт өвчинд нэрвэгдээд буй тус улсад тусламж үзүүлэхээ амласан билээ. Халдварын голомт болсон улсад айлчлаад ирсэн бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа 14 хоног тусгаарлагдах арга хэмжээ авсан юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг Кампучийн Ерөнхий сайд Хун Сен шүүмжилсэн байна. Тэрбээр өчигдөр /2020.03.02/ нэгэн уулзалтад оролцох үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчилсныхаа дараа тусгаарлагдсан гэсэн. Энэ явдлыг би дипломат ёсны хувьд зөв алхам гэж бодохгүй байна. Үүнийг сонсоод миний хувьд Хятадад очихгүй байсан нь дээр юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн”  хэмээн ярьжээ.

Х.Баттулга нь шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдвар тархаж, онц дэглэм тогтоосноос хойш тус БНХАУ-д айлчилсан гадаад улсын анхны төрийн тэргүүн болсон юм.

Эх сурвалж: FRESH NEW ASIA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
11
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж