Нийслэл шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Нийслэл шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна

НИТХ-аас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх,  хурдан шуурхай болгох зорилгоор нийслэлээс хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ систем, цахим хуудсуудыг нэвтрүүлээд байна. Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг  анх удаа цахимаар зохион байгуулсан бол  алслагдсан хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбож, Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг байсан зарим үйлчилгээг иргэд  хорооноосоо шууд авах боломтжой болов.

Мөн нийслэл шилэн дансны хуулийг манлайлан хэрэгжүүлж  www.shilendans.ub.gov системийг байнга хөгжүүлэн ажиллаж байгаа юм. Одоогоор нийслэлийн нутгийн захиргааны 1 211 байгууллага  энэхүү системд хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг анх санаачилж байх үед нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn цахим хуудаснаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажиллуулж эхэлсэн юм. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны "Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай" А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоодын зардлын тайланг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлж байна. 

Түүнчлэн хороодын эрүүл аюулгүй байдлын индексийг боловсруулж, тус индескийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох програм http://eabi.ub.gov.mn/  системийг өнгөрсөн хугацаанд  нэвтрүүллээ.  Энэ нь иргэд нэг дороос өөрийн амьдарч байгаа орчны индексийн мэдээллийг авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хариуцан ажиллах албан хаагчид тэдгээр индексүүдийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах,  амьдрах орчныг сайжруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.  

Мөн авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой татвар төлөлтийн мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын мэдээллүүдийг нэгтгэж, Тээврийн хэрэгслэлийн татвар хураалтын дундын мэдээллийн www.smartcar.mn систем, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тодоор хүргэх зорилгоор ухаалаг төхөөрөмжид зориулсан гар утасны Smart UB, Clean UB, UB construction , Smart car зэрэг програм  хангамжуудыг нэвтрүүлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж