Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилсон. Үүнээс гурав хоногийн өмнө Н.Батсүмбэрэлийг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилоод байсан юм.
Н.Батсүмбэрэлийн угсаа гарвал нь Баянхонгор. Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, магистр цолтой. Оюутан ахуй цагтаа оюутны холбоо дамжиж яваад, 2006 оноос МАН-тай холбогдож улс төрийн ажилтан болсон түүхтэй. Энэ цагаас МАН-ын “захиалгаар” Н.Батсүмбэрэл төрийн намын олон ажил эрхэлж явсан бөгөөд 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор хүртэл ажиллаж байжээ. 2008 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд МАН-ын шинэчлэлийн хороонд хүч зүтгэж, намынхаа удирдлагын эсрэг Т.Аюурсайхан нартай нэгдэж явсан “тэмцэж” явсан нэгэн.
Нэг үе намдаа жигүүр хүртэл байгуулж ёс зүйн асуудал ярьж явсан Н.Батсүмэрэл санасандаа хүрээд дуугүй болсон уу, эсвэл өөрийнхөө ээлжийг хүлээгээд амаа үдүүлсэн үү, нэгэн үе дуу чангатай явсан Н.Батсүмбэрэл нам нь төрд эрх баригч болмогц дуу нь суларч, бусдын адил амаа үдүүлсэн мэт байдаг болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг, жуг гэлцдэг. МАН-д хөтөлж ирсэн хүн нь МАН-ын генсек гэх яриа байдаг ч сүүлийн үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай дөрөө харшуулж, цүнх барьж гүйсэн учраас Засаг даргын суудлаар шагнуулсан гэх яриа ч гарах болж. 2020 оны ээлжит сонгууль эхэлсэн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болгож байгаагаас нь харахад даргын “даллага” авхуулсан гэлтэй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ