УИХ-ын дарга АНУ-д айлчлаад, хорионд орох уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга АНУ-д айлчлаад, хорионд орох уу?

УИХ-ын дарга АНУ-д айлчлаад, хорионд орох уу?

Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийн үетэй холбоотойгоор Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулахыг ч үүрэг болгоод буй. Сар шинийн баярын амралтын өдрүүд өнгөрсний дараа ээлжит бус чуулган хуралдах болов уу гэсэн мэдээлэл байсан боловч энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдахгүй юм байна.

Ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудал УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д хийх айлчлалаас шалтгаалах юм байна. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлах урилгатай бөгөөд энэ сарын 8-10-ны өдрүүдэд айлчлахаар төлөвлөгдсөн байсан. Гэвч одоогоор энэхүү айлчлалыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалах хойшлуулж магадгүй байна. Учир нь, дэлхийн олон улс оронд шинэ коронавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж, эрсдэлтэй байгаа учраас цуцлагдаж магадгүй гэнэ. Ялангуяа сүүлийн 2-3 хоногт АНУ-д бүртгэгдсэн халдвартай тохиолдол нэмэгдсээр байна. Хэрэв УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар бол айлчлалаас ирээд 14 хоног хорионд байх учраас ээлжит бус чуулган ч тодорхойгүй болох юм. Тиймээс УИХ-ын даргын айлчлалаас шалтгаалж, ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудал тодорхой болно.

УИХ-ын 2020 оны намрын чуулган нэгдүгээр сарын 30-нд өндөрлөсөн. Харин цаг үеийн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор ээлжит бус чуулганаар НӨАТ,НДШ, гаалийн татвартай холбоотойгоор хуулийн өөрчлөлт оруулах, бусад цаг үеийн асуудал хэлэлцэхээр байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж