Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу? | News.MN

Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу?

Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу?

Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу?

 Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусийн халдвараар урьдчилан сэргийлж, төр засгаас шат дараалсан олон арга хэмжээг авч, цагдаа, мэргэжлийн хяналт, эмч мэргэжилтнүүд хүн амынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талаараа эрх баригчдын шийдвэрийн дагуу "хөл хоригдсон"  иргэд Богдхан уул, Зайсан толгой руу цэвэр агаарт гарах эрхгүй гэртээ “хашигдаж”, өдрийг цахим орчинд өнгөрүүлэхэд хүрсэн. 

 Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/223 дугаар захирамжийн дагуу  баар,  кинотеатр, дэн буудал, сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоосон төдийгүй амралт,  цанын баазууд үүдээ хаагаад байна. Гэтэл цэвэр агаарт гарч, уул хаданд авирангаа дархлаагаа дэмжих хүсэлтэй хүмүүс олон байгаа юм. 

Нийслэлийн аялал жуулчлалын газраас амралт, сувиллын газар, цанын баазыг энэ сарын 30-н хүртэл үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн. Тус газрын дарга Д.Батсүхийн хэлснээр өнөөдрийн байдлаар 40 орчим амралтын газар үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ. Эдгээр газрууд нь Нийслэлийн аялал жуулчлалын газарт албан ёсны бүртгэлтэй аж. Хотын ойролцоох ногоон бүс, амралтын газар, цанын баазууд ямар учраас вирус тархах эрсдэлтэй ангилалд багтах болсныг Нийслэлийн аялал жуулчлалын газар дараах тайлбарыг өглөө.

ЯВГАН АЯЛАЛ, АМРАЛТЫН ГАЗАР ВИРУСИЙН ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.БАТСҮХ:

-Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы захирамж, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр  гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дэн буудал, амралт, сувилал, цанын баазууд гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахгүй. Уг захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй нийслэлийн ногоон бүс, амралт сувиллын газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна. Одоогоор үйл ажиллагаа явуулсан амралтын газар байхгүй.  Хэдийгээр цэвэр агаарт гарах нь чухал ч хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж коронавирусийн халдвар дэгдэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Богдхан ууланд амралтын өдрүүдэд зургаан мянга гаруй иргэн аялдаг.  Ууланд нарийн жимээр иргэд олноороо явах үедээ амны хаалт зүүхгүй байх, нус цэрээ нийх, тамхи татах зэрэг болгоомжгүй үйлдлээс коронавирусийн халдвар тархах магадлал өндөр. Иймд явган аялагчдын гол маршрут болсон Богдхан Уул, Чингэлтэй хайрхан орчимд иргэдийг явган аялах, амарч зугаалахыг хориглоод байна. Мөн амралтын газар хүмүүс найз нөхдөөрөө цуглах, нэг дор бөөгнөрөх, нэг тавагнаас хоол идэх зэрэг нь халдварт өвчин үүсэх өндөр магадлалтай. Дэлхий дахинд хурдацтай тархаж буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагаас гаргаж буй шийдвэрийг дагаж, хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Нийслэлийн аялал жуулчлалын газраас захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ БОЛ ГЭР БҮЛЭЭРЭЭ САЛХИНД ГАРАХЫГ "ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

Хэдийгээр нийслэлийн ногоон бүс, амралт жуулчны баазууд хаалгаа барьж, хөл хорио тогтоосон ч нийслэлийнхэн амралтын өдрүүдийг дөрвөн хананы дунд бүгэж, цахим орчинд өдрийг үр ашиггүй өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа.  Тиймээс  өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодын ажилтан зэрэг нийт  90 гаруй алба хаагч иргэд олноор цуглаж болзошгүй есөн амралтын газар 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар 1093 автомашинтай 3852 иргэнийг уулын амнаас буулгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 НОБГын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч  Б.МЯГМАРЖАВ:

-Цагаан сарын баяр амралтын өдрүүдээр хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор нийслэлийн оршин суугчид уулын аманд салхинд гарах тохиолдол их байсан. Бид тухай бүрт нь шаардлага тавьж иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч зохион байгуулсан.  Мөн амралтын өдрүүдэд  нийслэлийн оршин суугчид гэр бүлээрээ салхилах гэж олноороо цугларах тохиолдол цөөнгүй гарч байна. Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагаас иргэд тогтмол цэвэр агаарт салхинд гарах зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.

Зөвлөмжийн хүрээнд иргэд олноороо биш гэр бүлийн хүрээнд агаар салхинд гарч болно. Гэхдээ амны хаалтаа зүүсэн, хүн бүр аюулгүй байдлаа хангасан тохиолдолд энэ нь боломжтой. Ийм тохиолдолд заавал иргэдэд шаардлага тавихгүй.

Зөвлөмж өгч ажиллана. Харин олон хүн цуглардаг уулын аманд чаргаар гулгах, амралт зугаалгын хэлбэрээр хоол унд хийж идэхгүй байх шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас холбогдох албаны хүмүүстэй хамтран иргэд олноороо цугларч болзошгүй төвийн бүсийн зургаан дүүрэг, Богдхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн нийслэлийн дөрвөн ногоон бүсэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Хяналт шалгалтыг амралт, аялал жуулчны бааз, нийслэлийн ногоон бүсэд 12:00-22:00 цаг хүртэл явуулж байгаа аж. Иргэдийн хувьд амралт чөлөөт цагаараа ууланд гэр бүлээрээ эрүүл агаарт өнгөрүүлэхийг илүүд үзэж байгаа ч энэ нь коронавирусийн халдвар дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй хэмээн Нийслэлийн онцгой комиссоос болгоомжилж байна.

ХОТЫН НОГООН БҮС ОРЧИМД ОЛОН ХҮН ЦУГЛАХ ШАЛТГААН НЬ ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ

Нийслэлийн онцгой комиссын Нарийн бичгийн дарга Д.ОЮУНБАТ:

-Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гаргасан  шийдвэрээр амралт, жуулчны бааз, цанын бааз, сүм хийдүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Одоогоор амралт, жуулчны бааз ажиллахгүй. Харин сувиллын үйл ажиллагааг хориглоогүй. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг цуцалж, хөл хорио тогтоосон ч иргэд гэр бүлээрээ цэвэр агаарт гарах, олноороо цугларах тохиолдол гарлаа. Баярын өдрүүдээр албан хаагчид Туул голын мөсөн дээр гэхэд л  хүүхдүүдээ гулгаж тоглуулахаар олон хүн цугларсныг таслан зогсоож, иргэдэд зөвлөмж өгч ажилласан.

Иргэд гэр бүлээрээ цэвэр агаарт гарч болно. Гэхдээ энэ нь олон хүн цугларах, хүний бөөгнөрөл үүсгэх  улмаар коронавирусийн халдварт өвчин дэгдэх эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэх магадлал өндөр. Тиймээс амралт, жуулчны баазын үйл ажиллагааг түр зогсоож, нийслэлийн ногоон бүсэд аялах, явган алхахыг хориглосон шийдвэр гаргасан. Нийслэлийнхний хувьд гэр бүлийн хүрээнд олны хөлөөс зайдуу ууланд гарах, аялах боломж нь хязгаарлагдмал байгаа.

Иймд хотоос ойрхон бүсэд хүмүүс гэр бүлээрээ агаарт гарч, хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт өнгөрүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсч байгаа нь улмаар халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байна. Учир нь коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамждаг гэдгийг та бүхэн мэднэ. Бидний зүгээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхээр бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна гэлээ.

ДЭМБаас хүн өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10,000 алхах шаардлагатай гэж зөвлөдөг. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжруулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой.

ЦЭВЭР АГААР ДАРХЛААГ ДЭМЖИХ БОЛОВЧ ОЛНООРОО АЯЛАЖ, ЗУГААЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Угтаа бол цэвэр агаарт иргэд гэр бүлээрээ амарч,  чөлөөт цагаа өнгөрүүлэх нь халдварт өвчний тээгч болох бус дархлаагаа дэмжих, вирусээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг эмч мэргэжилтнүүд ч зөвлөдөг. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд аль болох тайван байх, сайн унтаж амрах, аарц, адууны махаа хэрэглэ, гараа тогтмол угаа цэвэр агаарт алх гэдэг зөвлөмжийг өгч байгаагийн учир нь дархлааг дэмжих юм. Дархлаа сайн бол коронавирусийн халдварыг давж гарна. Хэдийгээр цэвэр агаар  дархлааг дэмжих, вирусийн өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой боловч олноороо салхинд гарахгүй байх нь зүйтэй. Цэвэр агаарт, ууланд нэг болон хоёр хүн явж байгаа тохиолдолд бид явган аялахыг нь хориглоогүй. Хүний бөөгнөрөл гэдэг нь таваас дээш хүн байхыг хэлж байгаа юм. Найз нөхдөөрөө агаар салхинд гарах, нэг тавагнаас хоол идэх, нэг аяганаас цай уух зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг л бид хориглож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа юм” хэмээсэн юм.

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы захирамжаар өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 30-н хүртэл амралт, жуулчны бааз, нийслэлийн ногоон бүсэд аялахыг хориглосон ч гэр бүлийн хүрээнд амны хаалтаа зүүн аялж байгаа нөхцөлд ямар нэгэн хориг тавих шаардлагагүй гэдэгт албаны хүмүүс санал нэг байна. Харин найз нөхдөөрөө болон олон хүн цугларах газарт аялж, зугаалахыг хатуу хориглож байгаа гэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-03-03 66.181.180.91

Хүүхэд шуухдаа аваад цэвэр агаарт гаралгүй яах вэ дээ. Одоо чинь бид нар олноороо цуглах атугай хүн хараад дөлж холдож байна шүү дээ.

Avatar

Teneg hog 2020-03-03 66.181.190.47

Teneg zohiolch divaajind moril

Avatar

Зочин 2020-03-03 202.179.26.80

БИТГИЙ х** АГААР ХААНА Ч БАЙНА. ЗӨВ АМЬСГАЛЖ СУР. АГААРТАА БУС ОЛОН ХҮН ЦУГЛАХАД Л АСУУДАЛ БАЙНА. БИТГИЙ ШӨВГӨДӨЖ ШРУПТ

Avatar

Мөнхжаргал 2020-03-03 103.57.95.42

Олон хүн цугладаг болохоор тэр шүү дээ.

Avatar

Зов!!! 2020-03-03 64.119.19.248

Зов шдээ, хэл хоног гэртээ байлаа гээд хэн ч ухэхгуй. Харин короногоор бол ухнэ шуу. Ном унш, гэрээ, хашаа хороошоо цэвэрлээд, пжлаа толовлож бодож сурцгаа!

Avatar

Zochin 2020-03-03 59.153.112.36

Bitgii h*** news.mn bolon agaar magaar geed bgaa novshnuudaa! Uvchin orood tarval chi muu yaj ch chadahgyi buurai orond bgaagaa sana!

Avatar

Yun agaar 2020-03-03 59.153.112.36

Ygyi l dee,olon hyn bitgii buugnur l gesen arga hemjee,ta nariin tuluu yhernyydee! Neg gazar zuvahuuruhud l mal shig belchdeg shde ta nar,5 nastai hyygee salhiluulah sanaatai say byten saind marshaliin gyyrnees baynzyrhiin gyyr hyrtel yvahad l buun buun hymyys chargatai uuliin uruu gulgaad l haluun savtai hool tsai gargaj gudraad l… ulaan hatsarlasan huurhun jasluud ni ihenh ni madkgyi…haa bna nuguu uvchnuus sergiileh,bi bol holhon zaiduu 30 m araihiij zogsood l butssaan…..iim l hymyys de

Avatar

VODK@ 2020-03-03 180.39.24.142

Ger gertee duugui arhia gudraad hevtej bai, yun agaar salhind garah!!!!!…..

Avatar

Зочин 2020-03-03 106.186.208.29

Танай сайт яахаараа дандаа ингэж төр засгийн бодлогыг эсэргүүцдэг юм бэ. Олон хүний бөөгнөрөл үүсгэх аюултай учраас хориод байгааг ойлгох ухаан алга уу. Манайх Япон Солонгос Хятад шиг баян улс биш. Хэрэв өвчин ороод ирвэл эрүүл мэндийн салбар яагаад ч дийлэхгүй. Тийм учраас л ингэж хатуу хорио тавиад байгаа хэрэг. Цэвэр агаарт гарахгүйгээр дархлаагаа дэмжих олон арга бий. Тэр талаас нь хүмүүст мэдээлэл хүргэхийн оронд ингэж мушгиж болохгүй.

Avatar

Зочин 2020-03-03 64.119.24.174

Цэвэр агаарт гарах дэлгүүр хэсэх хоёр ёстой агаар нэг ш дээ. Тийм юм бол дэлгүүр хоршоогоо хаагаач ээ.

Avatar

Зочин 2020-03-03 202.179.24.8

Хүмүүсээ, 1-2 сар тэвчичилдээ. Тайван байцгаа. Потом.. потом.. болноо.

Avatar

Монгол 2020-03-03 66.181.180.91

Чамайг донгос гэж ямар орос чинь зааж өгсөн юм бэ? Баялаг үгийн сантай, яруу сайхан монгол чи муу голж оросоор хазгай муруй унгас алдаж байгаа юм уу? !

Avatar

Залруулга 2020-03-03 66.181.180.91

Монгол хэлийг гэж залруулж уншина уу!

Avatar

Зочин 2020-03-03 66.181.180.91

Чи тэр оросдоо очиж потом потом гэж х**.

Avatar

Иргэн 2020-03-03 66.181.180.91

Нээрээ энэ хүн монгол хэлийг голж потом потом гэж байгаа юм байх нээ. Энэ хүнийхээр монгол хэл орос хэлээс дор муу хэл байж.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-03-03 66.181.180.91

Үгүй дээ. Орос мэддэг боловсролтой сүрхий болох гэж ядаж байгаа нь тэр биз дээ, чааваас нь. Орос хэл муу мэддэг хүн л голдуу ингэдэг юм даа. Энэнийг нь тэр орос хэлээр нь "Комплекс неполноценности" гэдэг юм.

Avatar

Зочин 2020-03-03 172.22.6.79

Garahgui baisan ni deer. Baigali ih bohirduuldag, her gadaa hog ih haydag shde.

Avatar

Зочин 2020-03-03 150.129.143.215

МАНАЙ ЗАСГИЙН НЭГ ТОМ АЛДАА ЯВААД БАЙГАА ЭНЭ НЬ МАСКИЙГ АПТЕКУУДААР ХӨӨРӨГДӨӨГҮЙ ҮНЭЭР ЗАРАХГҮЙ БАЙГАА ЯВДАЛ . ХЯТАДЫН БҮХ ХОТУУДАД ЦАГДААГИЙН ХЯНАЛТ ДОР ХУДАЛДААЛЖ БАЙНА СОЛОНГОСТ Ч МӨН АДИЛ. ХАРИН МАНАЙХ МАСКНИЙ ХОМСДОЛД ОРООД БОЛСОН БОЛООГҮЙ СТАНДАРТ ХАНГАХГҮЙ ГАР ХИЙЦИЙН ДАВУУН МАСК ЗҮҮЦГЭЭГЭЭД БНА ЭНЭ НЬ ТОМ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ ХҮМҮҮС МАСК Л ЗҮҮЖ БАЙВАЛ ГЭЭД Л ХЭД ХОНОГООР НЬ УГААХГҮЙ ХАЛТАР ХАЛТАР МАСТАЙ ЯВЦГААЖ БНА.

Avatar

irgen 2020-03-03 202.131.225.150

ymar bgaa bilee? herev uul agaart garahiig zuvshuursun bol havtgairsan zuil bolno. terelj n boon arhidalt boon humuus bogd uuland baahan humuus baigali orchinoo ter ued hyanj chadahgui. naanaa neeh saihan zuil husej boddog ch bodit bdal dree havtgairch davarch bdg ard tumen shude

Avatar

Зочин 2020-03-03 202.179.25.223

Шавар байшиндаа шавааралдаад л байжээ л даа, юун сүртэйн,

Avatar

АЛХАГЧ 2020-03-03 202.9.46.92

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ӨРГӨЛ ЦАЦЛАГА ХИЙДЭГ ГАЗАР БОЛЖ байна шүү. Сүсэгтэн олон минь ЭНЭ газарыг ХУЛГАНА ЖИЛИЙН ЗАСАЛЫН ГАЗАР битгий болгоно уу?????

Avatar

Зочин 2020-03-03 66.181.176.151

Аан тэр овоо юм шиг б**в, тавгийн идээгээ гаргаад хаячихсан газар цэцэрлэгт хүрээлэн нь юмуу? Бүүр гайхаад байсийн, барилга байшингийн хажууд юун овоо, б**в боорцог вэ гээд. Очиж үзээгүй болохоор мэдэхгүй байж, гэхдээ тэр хавь бүгд хөдөөнийхөн амьдардаг газар гэдэг нь үнэн байх нь. Аргагүй л юм байна.

Avatar

Иргэн 2020-03-03 66.181.176.128

Иргэдээ хорино цагдана шийтгэнэ Ийм л юм энэ ажил хариуцсан хүмүүс ярьдаг Автрбус дэлгүүр зах банк Энд хүмүүс цуглахгүй байна уу? ДЭЛХИЙН ДАРХЛААНЫ ӨДӨР 3 САРЫН1 .Энд ДЭМБ с гол өгдөг 3 зөвлөмжийн нэг нь эрүүл агаар хөдөлгөөн Гэтэл түшмэдүүд 1 тавагнаас хоол.идэх гэдэг юм ярьжсбайна Вирус гарсан үед битгий хэл жирийн үед манайхан 1 удаагийн таваг аяга хэрэглээд хэвшсэн Битгий ард олноо доромж үзэцгээ лдээ Одоогийн эрх баригчдаас салах хэрэгтэй Ард олноо Энэ нам намын хуучдуудаас салья

Avatar

м 2020-03-03 124.158.107.35

Туулын мөсөн дээгүүрч алхаж болохгүйм бнлээ . тэгсэн хирнээ гуанз ресторанд бөөнөөрөө суугаад маскгүй юм идээд байдаг

Avatar

Равдан 2020-03-03 66.181.181.25

Энэ зөнөсөн Энхтүвшин, мэргэжлийн бус сайд авгай Сарангэрэл нар үнэн онигоо юмаа. Юм л бол хорино гэх юм. Гадаадад ард түмэнээ аль болох хориггүй эрүүл агаар спортоор хичээллэхийг чухалжилж байна тэнэг МАНгаруудаа???????

Avatar

Zochin 2020-03-03 66.181.189.246

Gadaad ruugaa z**l n**** mini! Sain ajillaj bgaa

Avatar

zochin 2020-03-03 66.181.190.17

Баас,шээс,нус цэр нь эрс ихэсдэг.ер нь л ёозгүй дээ монголчуудын цуглаан алхалт.бага насны хүүхдүүдийг хөлдөөхөөс наагуур авч явдаг.

Avatar

Чулуун 2020-03-03 202.126.89.103

Хөдөө орон нутгаар явахаар сайхан газар олоход хүнд болсон цаг. Нус, цэр, баас, хог, эмэгтэй хүний ариун цэвр. хэрг. гэх үнэнхүү зааван улсууд. Нэртэй устай бүх уулын овоогоор дүүрэн архины шил, пивны лааз, хог, чихрийн цаам, сүүний цаасан хог,. Үнэхээр хэл үг олдохгүй байна. Баар архины газруудын өргөн чөлөөг жуулчины гудамж гэдэг нэртэй мөртлөө хар тамхи, бие үнэлэх, дээрэм тонуул, хүний наймаа, зодоон цохион, хоолны хор өгдөг үнэн хэрэг дээрээ гэмт хэргийн том гудамжууд. Залуу үеийг үгүй хи

Avatar

Зочин 2020-03-03 202.70.34.114

ТЭС ТЭС ТЭС БАС ДАХИН ТЭС, ӨВДЧИХВӨЛ ЮУН УУЛ УС АЛХАХ ГИШГЭХ

Avatar

Зочин 2020-03-03 202.9.40.109

Танай сайт, сайт биш болжээ, хаагдвал таарна

Avatar

zubxun em 2020-03-03 50.232.248.216

yraa

Avatar

Жак 2020-03-03 202.126.88.220

Хүүхдүүд архитаад дууслаа. Халдвар гараагүй байхад ядаж уулын амуудаа нээх хэрэгтэй. Хэзээ нэг өдөр корона Монголд орж ирж л таараа. Төр хангаллтай сайн ажиллаж л бн, гэхдээ өвчин дэгдсэн мэтээр иргэдийг гэрт нь хориод байж болохгүй. Угаасаа корона томуутай төстэй өвчин болж үлдэнэ. Вакцин гартал энэ өвчин хэдэн жил үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Зохицоод амьдралаа хэвийн үргэлжлүүлье. Хүссэн корона чинь удахгүй ороод л ирнэ. Одоо харин салхинд гарья даа

Avatar

Сувд 2020-03-03 103.229.121.225

Зхйсан толгойгоос Их тэнгэр орох замд замын хажуугаар зайгүй машин голын мөсөн дээр дүүрэн хүн байналээ. Тэнд юун масх байтугай жинхэнэ бөөгнөрөл болж байналээ дээ.

Avatar

Зочин 2020-03-03 122.201.21.225

НӨГӨӨ х***а ЦАРАЙТАЙ АМААРАА ЦАГААН ХӨӨС АСАГААД БАЙДАГ НЭГ ШИЖГИЙН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ СКАЙ РЕСОРТ ГЭЭД ҮНЭТЭЙ ЦАНЫН БААЗ ХҮРХЭЭГИЙН АМЫГ ТЭР ЧИГТ НЬ ХАШААЛЖ АВЧИХААД УБ ХОТЫН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХААЖ БООГООД БАЙЖ Л БАЙГ УУ ? ХОТЫН ДАРГАА .

Avatar

Зочин 2020-03-03 202.21.108.194

Цуварч яваа хүмүүсийн дунд 1 халдвар байвал л арынхаа бүх хүмүүст халдаана.

Avatar

Зочин 2020-03-03 192.82.70.43

Явган явж эрүүл мэндээ дэмжинэ дархлаа сайжирна зөв үйл дадлыг харин дэмжих хэрэгтэй.

Avatar

мгл 2020-03-03 122.201.21.185

коронавирус гараагуй байхад л агаарт гарсан хумуус нэгэндээ тараана гээд тэнэгтээд байдаг!Аль болох агаар салхинд гарч биеэ чиирэгжуулэх нь зов!

Avatar

Guests 2020-03-03 202.131.229.146

serguulej baina shuudee orc ahaa

Avatar

Зочин 2020-03-03 202.55.191.130

Ahaa tag uneheer tugs ORC yumaa. yaj tani shig tugs ORC boloh uu?

Avatar

Yo wassup 2020-03-03 23.227.142.218

Zugeer l asuuj bna sonirhood, ta nar ene huniig "ah" gedgiig n yaj medej bgaan?

Avatar

Зочин 2020-03-03 69.138.228.195

Ydaj 50 metrees hol yvj salhilaarai bitgii zurj unguruh gazarluu bish tal gazarluu agasr salhind garch uuuriin zygees sanaachilgataibldaa !!

Avatar

Туул голын охин 2020-03-03 122.201.31.29

Зөв зөв. Туул гол дээгүүр бүр машинтайгаа зугаалж харагдах юм хайран гол ус минь машины орц гарцыг хаачихвал бүр нэг болоод явчихна даа. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлацгаая.

Avatar

зочин 2020-03-03 182.160.35.184

БИТГИЙ ИНГЭЖ ЮМ БОЛГОНЫГ МУШГИЖ БАЙ, ЦЭВЭР АГААРТ ГАРАХЫГ МУУ ГЭЭГҮЙ, ХАРИН УЙДАЖ ҮХЭХ ГЭСЭН УЛААНБААТАРЧУУД ЧИНЬ БҮГДЭЭРЭЭ ЦЭВЭР АГААРТ ГАРАХ ГЭХЭЭР ДАХИАД ХҮН ЦУГЛАЧИХ ГЭЭД БАЙНА, МЭДЭЭЖ ТЭД ЗҮГЭЭР ЯВАХГҮЙ МАШИНААР Л ЯВНА, ТЭГЭЭД ДАХИАД Л ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЭД БАЙНА, НААНА ЦААНАХАА БОДМООР БАЙНА

Avatar

yidaxyy,ULSUXyy,yadyyraxyy?ULSUU. 3/8nd -h XALDBARTAD! XUULGUB bikm bn. 2020-03-03 50.232.248.216

ykagiin togloltiig 1jil yzetsgeeieee. kk.bygdeeree.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж