Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Гэртээ харих замд


Ажил амьдралынхаа хүрдийг эргүүлэхдээн хүн болгон л гэртээ харих
замтай. Хүн болгоны гэртээ харих зам өөр өөр. Төр толгойлж байгаа
эрхмүүдийн хувьд бүх зүйл ногоон гэрлээр болгож гэмээнэ гэртээ харина.
Эхнэртээ яг одоо тэдэн минутын дараа харилаа гэж хэлвэл биелж л таарна.
Гэртээ харих зам нь саадгүй учраас. Төрийн ордон гэр хоорондын замынх нь
бүх уулзварыг зогсоож байгаад л дарга нар харина. Харин дарга нар харих
яг тэр үед одоо би очлоо гэж эхнэр тийш утас цохисон залуу замын
түгжрэлд хэдэн цагийн дараа очихоо мэдэхгүй . Ямар ч гэсэн ажлаас гараад
нийтийн унаандаа суулаа гэж мессеж бичээд замын түгжрэл их байгааг
урьдчилан сануулна. Энэ бол амьдралын нийгмийн давхрагын ялгаа гэхээс
илүүтэйгээр эрх ямбатнуудын бусдын эрх мэдэлд халдаж байгаа асуудал болж
хувирсан. Том оврын автобусанд сууж явахад гэртээ харих замд нь зүсэн
бүрийн л амьдралын зураг өмнө нь жирэлзээд өнгөрнө. Тарчигхан амьдралтай
нэг нь хаалганы ойролцоо хуванцар саваар дүүргэсэн шуудайтай юмаа хүний
хөлөөс зайлуулан буудал болгон дээр бөхөлзөж харагдах. Хөрстийн
амьдралд хөг алдаж хөл нь гуйвсан,хажууханд нь зогсоход дотор
давчдуулсан гарричид. Эх орныхоо маргааш гэгддэг эрдэм номын мөр хөөсөн
оюутнууд ч нийтийн унаанд пиг. Өдөр болгон гэртээ харих замдаа хардаг
амьдралын өөр өөр өнцөг өөр өөр өнгө. Эрхэм сайд дарга нарын хувьд
иймэрхүү асуудал өдөр бүрийн амьдралд нь нэг их өртөөд байдаггүй. Тэд
харахыг ч хүсэхгүй дээ хөнгөн тэрэг хөлөглөн хотын замыг хаан хурдалдаг
байх.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж