Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ | News.MN

Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ

Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ

Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ

Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.

Өнөөдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, гуравдугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад дуулгалаа.

Мөн өдөр “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5,8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ.

Тэгвэл иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэгийг үзүүлэв.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аас Төрийн банк: 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж,  нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-02 202.9.46.240

төсвөөс хийх ажлыг битгий хандивын мөнгөөр хийгээд байгаач. Өвчин дэлгэрхээс сэргийлж ард түмнээс хандивлаж байгаа болхоос та нарын өрийг дарах гэсэн мөнгө биш. Хандиваас зарцуулсан мөнгөө буцааж өг. Ингэж ажиллавал дахи бүү хандив өг Монголчуудаа

Avatar

zochin 2020-03-02 150.129.140.35

1990 онд бүгд хувийн өмчгүй 0 -оос эхэлсэн ч төрийг цөлмөж баяжсан нөгөө 20 гэр бүл билүү, улс төрч болдог бизнис эрхэлдэг баячууд , бас нөгөө 1000т малчид бүгд одоо л нэг улсдаа хандив өргөх цаг нь болсон юм бишүү? Жирийн ар иргэд өгөөд байхад тэдэнд ичих булчирхай байна уу?

Avatar

Иргэн 2020-03-02 202.9.46.240

Мянгат малчин байлаа гээд яах юм. Малаар дүүрэн монголчууд дэлхий дээр хамгийн үнэтэй мах идэж байна. Сонгуулийн шоу болгож 150 мянгат малчин төрүүлж байгаа МАН үнэхээр луйварчид. Яаж дахин сонгогдож идэх вэ гэдгээс өөр бодолгүй цадаж ханадаггүй шунал вэ. Эх орон гээд дэлдээд байдаг цээж чинь задарлаа

Avatar

Зочин 2020-03-02 202.55.188.36

Гутамшиг. Төр иргэнээсээ татвараа хангалттай авч, бүр идэж уучихаад дахиад хандив нэхэх юм уу солиор

Avatar

Sonnen 2020-03-02 203.217.139.225

1 ланд 200 ч авч хүрэхгүй л мөнгө байна даа

Avatar

Jami 2020-03-02 66.181.179.166

Uls turchid chn harin shirlesen garuud ym bishuu bidnii tuluu zurhee sugalah ni holgu bdg uls

Avatar

Оффшорчдод 2020-03-02 182.160.1.150

Оффшорчдыг энэ цаг үед яах нь вэ гээд хараад л байгаа шүү.

Avatar

Зочин 2020-03-02 103.229.123.181

Улс орноо хүндрэлд оруулчихааргүй иргэн бүр боломжоороо хандив өгвөл цаашлаад иргэд бидэнд хэрэгтэйсэн хяналт нь сайн байх хэрэгтэй тус багадаггүй юм,

Avatar

Songuuliin hurungu ch bosoj bn daa 2020-03-02 66.181.176.183

MAN yaduu irgedee zusen zuileer muljih yum daa, tatvar daatgalaar daramtlana, JDU 60 terbum g.m-r dundaas ni tsohino, bank dampuuruulj hurungu bosgono, zeeltei zeelguigeer ni dalimduulj dundaas ni idne, songuuliinh ni hurungu ch saihan bosoj baih shig bn.

Avatar

Зочин 2020-03-02 202.126.88.147

Ер нь бол төгрөгөөр хандив өгөх буруу гэж бодохийн төгрөг өө султгаад, юань чинь өсөөд эхэлж байна. Ухаантанууд тэгээд юу боддогын хэн мэдэхэв.

Avatar

Зочин 2020-03-02 192.82.72.254

сайн бүртгэж нэг дансанд төвлөрүүлж, сайн тайлагнах хэрэгтэй. Төрийн сан, төсвийн том хулгайч ихтэй шүү. Арай хандиав хусчихгүй бздээ.

Avatar

Zochin 2020-03-02 202.9.46.171

Dachin tamsag ??????

Avatar

Зочин 2020-03-02 202.9.46.126

ОЛИМПИЙН АВАРГА ТҮВШИНБАЯР ХЕРО ЭНТЕРТАЙМЕНТ НИЙЛЭЭД 200 ШИРХЭГ ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС 40 ШИРХЭГ НҮДНИЙ ШИЛ БЭЛЭГЛЭСЭН ШҮҮ. ЗАЛРУУЛААРАЙ . МӨН ДАЧИН ТАМСАГ ПЕТРО ЧАЙНА АРАЙ 5,8 САЯ ӨГМӨӨРГҮЙ ЮМ. НЭГ Л БӨӨН АЛДАА , ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ . ЗАРИМ САЙТУУД ХУРД ХАМТЛАГИЙГ 10 САЯ БЭЛЭН МӨНГӨ ӨГСӨН ГЭЖ МЭДЭЭЛСЭН ТАНАЙХ ХҮНИЙ ХАНДИВЫГ ТООГИЙ НЬ ДАРЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗДЭЭ.

Avatar

Zo 2020-03-02 202.126.89.245

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА

Avatar

Зочин 2020-03-02 122.201.23.201

энэ нэг юм маскаа олигтойхон зүхэд яанааа

Avatar

Зочин 2020-03-02 128.233.5.89

Yg xeleed baigaa yum bishyy naad xyn chini, masktai duuldaxagyi sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж