Италиас ирсэн ОХУ-ын иргэнд коронавирусийн халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Италиас ирсэн ОХУ-ын иргэнд коронавирусийн халдвар илэрчээ

Италиас ирсэн ОХУ-ын иргэнд коронавирусийн халдвар илэрчээ

Италиас эх орондоо ирсэн орос хүнд коронавирусийн шинж тэмдэг өнөөдөр /2020.03.02/ илэрсэн тухай ТАСС агентлаг мэдээлж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүндрээгүй байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлж байна.

Тухайн өвчтөн хоёрдугаар сарын 21-нд Италид амарч байхдаа вирусийн халдвар авсан бөгөөд хоёрдугаар сарын 23-нд эх орондоо ирж, Москва мужийн хувийн байшиндаа байж байгаад  дөрөв хоногийн дараагаар эмнэлэгт хандсан юм байна.

Тус улсад өмнө нь БНХАУ-ын хоёр иргэн коронавирусийн халдвар авсан ч тун удалгүй бүрэн эдгэсэн билээ.

Өнөөдрийн /2020.03.02/ байдлаар дэлхийн нийт 60 гаруй оронд тархаж 89 мянга орчим хүн уг халдвараар өвчилж, 3000 гаруй хүн нас бараад байна. Гэхдээ нийт халдвар авсан өвчтөнүүдийн 60 орчим хувь буюу 44 мянга 519 хүн эдгэрчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж