Нэгдэж, нэгнээ дэмжиж чаддаг монголчууд

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Нэгдэж, нэгнээ дэмжиж чаддаг монголчууд

Нэгдэж, нэгнээ дэмжиж чаддаг монголчууд

“Дэм дэмэндээ дээс ээрчиндээ” гэж ардын зүйр үг бий. Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлийн үед аж ахуй нэгж, хувь хүмүүсийн төрдөө хандив өгч, энэ цуваа ч үргэлжилсээр байна. Монголчууд сайхан сэтгэлтэй, нэг нэгэндээ тус дэмтэй байж, олон аян өрнүүлж байсан. Хамгийн сүүлд гэхэд улс даяараа хөдөлж, нийтээрээ ой түймэртэй тэмцэж, хандивын аяныг 2017 он зохион байгуулж байв. Ой хээрийн түймэр их гарснаас болж, иргэд аж ахуй нэгжүүд 780 гаруй сая төгрөгийг ОБЕГ-т хандивлаж байсан. Энэ бол зөвхөн мөнгөн тусламж бөгөөд эд материал, сэтгэлийн хандивыг тоолоод баршгүй. Бид нэгдэж, тэмцэж чаддаг гэдгээ энэ үед харуулж чадсан.

Аюулт коронавирусийн эсрэг аянд иргэд аж ахуй нэгж, байгууллагууд ч нэгдэж байгаа бөгөөд өчигдөр /2020.03.02/-ийн байдлаар 227 сая төгрөг хандивын дансанд төвлөрчээ.

Хүнд хэцүү цаг үеийг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө хамтдаа тэмцэж байж даван туулна. Хамгийн чухал нь иргэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн төлд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, нэгнийхээ төлөө хичээх цаг үед бид ирээд байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэмээгээр тусал гэж ардын үг өнөө цагт л хэрэгтэй болов уу. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандив өргөх хүсэлтийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас Улсын онцгой комисст ирүүлсээр байгаа учраас Улсын Онцгой комиссоос албан ёсны хандивын дансыг нээж, хүлээн авагч ОБЕГ н.с нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авч эхэлжээ.

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ӨГСӨН ХАНДИВ:

  • “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн нисгэгч, үйлчлэгч нарын хандиваар цугларсан 10 сая төгрөг, 1,000 ширхэг амны хаалт, 300 ширхэг бээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
  • “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд зориулж ЭМЯ-нд 30 сая төгрөг, 1500 ширхэг амны хаалт хандивлалаа.
  • Өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нэгтгэн 1 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.
  • Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат Улсын онцгой комисст  20 сая төгрөгийн хандив өргөлөө.
  • Иргэн Д.Доржпүрэв тус яаманд хувийн зүгээс 20 сая төгрөг хандивлав.
  • МУГТ, Далай даян, дархан аварга, иргэн Г.Өсөхбаяр өнөөдөр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт хандивлав.
  • “Оюутолгой” компани нэгдэн, коронавирусийн эсрэг арга хэмжээнд зориулж нийт 310 сая төгрөг хандивлажээ.
  • Иргэн С.Буриад, Л.Цэдэв нарийн гэр бүлийн хамт олноос Дэлхий дахинд ирсэн аюулт өвчнийг анагаахад тус дэм болгож 100 мянган төгрөгийг зусландаа тарьж ургуулсан чацаргана жимсний 1 шил дээжийн хамт хандив өргөв.
  • “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг 1000 ширхэг амны хаалт, бүрэн бэлэн болсон эсгүүр, эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хааг, мэргэжилтнүүдэд зориулсан хамгаалалтын хувцас хандивлав.
  • Гавьяат жүжигчин М.Баярмагнай нэг удаагийн 10 000 бээлий ЭМЯ-нд хандивлав.
  • Алдарт эхийн одонт дөрвөн хүүгийн ээж Ч.Байгалмаа, Монгол хэлний сургалтын төвийн багш Ц.Цэрэнчимэг нар ЭМЯ-нд Алдарт эхийн одонгийн мөнгөө хандивлалаа.
  • “Aimar sanaa” контентийн хамт олноос ЭМЯ-нд 10 сая төгрөгийн хандив өргөж байна.
  • Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн  хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брендийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шил УОК-т хандивлав.
  • “Ачит Ихт” ХХК 110 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлав.
  • “Хурд” хамтлаг хандивын аянд нэгдэн, гурван сая төгрөг хандивласан бөгөөд гуравдугаар сарын 8-нд онлайнаар тоглолт хийж, орлогоо Улсын онцгой комисст хандивлахаа мэдэгдэв.
  • Herbalife Nutrition компанийн TAB Team шатлалын гишүүд сэтгэлийн хандив аян өрнүүлснийг тус компани мөн дэмжиж хамтдаа нийт 51 сая 700 мянган төгрөгийн хандив
  • МҮОНРТ-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлав.

БНХАУ-Д БЭЛЭГЛЭХ ХОНИНЫ ХАНДИВ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д  /2020.02.27/  албан ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянга хонь бэлэглэж байгаа тухайгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэдэгдэж, гэрчилгээ гардуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс мал хандивлах аяныг албан бусаар эхлүүлээд байгаа. Тэгвэл энэ ажлыг Засгийн газар хариуцаж ажиллаж байгаа юм байна. Мөн хорио цээрийн дэглэмтэй, өвчний тархалт буурахгүй байгаа учраас тархалт буурсны дараа хоёр улсын Засгийн газар тэр дундаа Гадаад хэргийн сайд нар уулзаж, 30 хонийг хэрхэн яаж урд хөршид өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Увс аймаг 1000, Булган аймаг 1500, Булган аймгийн АН 1500, Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080, Баянхонгор аймгийн Галуут сум 300, Баянцагаан сум 100, АН-ын ЕНБД Ц.Туваан 30, Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20, Дорнодын Дашбалбарын сум 100, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100, Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20, Баян-Өлгийн аймгийн залуучууд 100, Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3, Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10, АН-ын гишүүн Ц.Жадамба 10, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10, иргэн Г.Дамбадаржээ 10 толгой хонь, “Аварга” дээд сургуулийн хамт олноос 200 хонь тус тус хандивлахаа мэдэгджээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж