Sharp компани телевизийн үйлдвэртээ маск үйлдвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Sharp компани телевизийн үйлдвэртээ маск үйлдвэрлэж эхэллээ

Sharp компани телевизийн үйлдвэртээ маск үйлдвэрлэж эхэллээ

Дэлхийн цахилгаан барааны томоохон төлөөллүүдийн нэг Японы Sharp компани шинэ коронавирусийн эсрэг ард иргэдийнхээ төлөө Япон улс дах телевиз үйлдвэрлэдэг үйлдвэрүүддээ нүүрний маск үйлдвэрлэхээр болжээ. Япон улсын хойд зүгийн Камеяама дах телевизийн үйлдвэрээ маск үйлдвэрлэдэг сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр хангаж энэ сарын сүүл гэхэд өдөрт 150 мянган маск үйлдвэрлэдэг болно хэмээжээ.

Энэ тоо удахгүй 500 мянгад хүрэх ба өндөр чанарын шүүлтүүртэй сайн бүтээгдэхүүн гаргах гэнэ. Одоогийн байдлаар худалдаалах үнэ эсвэл хэрхэн хүмүүст хүргэх зэрэг нь тодорхойгүй байна.

Япон улсад маск зүүх нь энгийн үзэгдэл бөгөөд ялангуяа өвлийн улиралд тус орны хүмүүс ямарваа нэгэн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс ихээр ашигладаг байна. Гэвч covid-19 тархалтаас болж маск нэн ховордож, гарын доорх материал болох нойлын цаас, салфетки зэргээр маск хийх болжээ. Дан ганц Япон улс гэлтгүй дэлхийн бусад улс орнуудад маскны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, дэлгүүр, эмийн сан зэрэг газруудаас олоход бэрх болжээ. Зарим улсуудад онлайн худалдаагаар дамжуулан өндөр үнээр маскыг зарж борлуулж байгаа хэрэг гараад байна.

АНУ-ын цэргийн эмч Жероме Адамс өнгөрөгч амралтын өдрүүдэд өөрийн твиттер хаягаараа дамжуулан "Ашиг хонжоо хайсан хүмүүс маск худалдан авахаа зогсооно уу! Та нар нийгмийг коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нөлөө үзүүлж, тусалж чадахгүй байна. Хэрэв өвчтэй хүмүүстэй тулж ажиллаж буй эрүүл мэндийн ажилчид маань өөрсдийгөө маскаар хангаж чадахгүй бол тэд болон бидний энэ нийгэм аюулд орж байна гэсэн үг" хэмээжээ.

WOT буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид "Зөвхөн коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн хүнтэй харьцаж буй хүмүүс маск зүүхийг зөвлөж байна. Гэхдээ хэрвээ та өвчний тархалтыг бууруулах хүсэлтэй бол үргэлж маск зүүн гараа ариутгаж, угааж байх хэрэгтэй" хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: theverge.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж