Коронавирус олон тэмцээн, олимпийг ч "хойшлуулж" болзошгүй | News.MN

Коронавирус олон тэмцээн, олимпийг ч "хойшлуулж" болзошгүй

Коронавирус олон тэмцээн, олимпийг ч "хойшлуулж" болзошгүй

Коронавирус олон тэмцээн, олимпийг ч "хойшлуулж" болзошгүй

Сүүлийн үед эрчимтэй тархаад буй шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтийг цочроогоод байна. Улс орон бүр иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээнүүдийг авч байна. Тэгвэл энэхүү covid-19 гэж нэрлэгдсэн халдвар дэлхийн спортын түүхэнд хар толбо үлдээж чадах болов уу?

2020 он спорт сонирхогчдын дунд асар өндөр хүлээлтийг үүсгэсэн жил байсан ч өнөөдрийн байдлаар хүлээлтэд хүрэх хэмжээнд биш байна.


  • Токио-2020 зуны XXXII олимпийн наадам

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд түүхэндээ гурван удаа буюу 1916, 1940, 1944 онуудад дайны улмаас цуцлагдаж байлаа. Өнөөдрийн байдлаар бол Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нээлтээ хийнэ гэдэг хэцүү харагдаж байна. Зохион байгуулагч Япон улсад одоогийн байдлаар 256 хүн уг халдвараар өвчлөөд байгаа бол дэлхий даяар нийт 69 улсад 89 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио – 2020 олимпийн наадмыг төлөвлөгөөт хугацааны дагуу хэвийн зохион явуулахыг зорин, бэлтгэл ажлуудыг эрчимтэй өрнүүлж байгаа бөгөөд ОУОХ, Япон улсын засгийн газар болон Токио – 2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос нягт хамтран ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр “Олимпийн наадмыг ямар нэгэн саад бэрхшээлгүй долдугаар сарын 24-нд Токио хотод амжилттай нээхийн тулд бүрэн анхаарлаа хандуулна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Мөн ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэлэхдээ “Эцсийн шийдвэрийг тавдугаар сарын төгсгөлд гаргана. Ямартай ч олимпийн наадмыг хойшлуулж эсвэл өөр улсад зохион байгуулахаас илүү цуцлах нь зөв шийдвэр” хэмээжээ.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 2016 оны Бразилын Рио де Жанейро хотод зохион байгуулагдсан зуны XXXI олимпийн наадмын өмнөхөн “Зика” хэмээх вирус мөн 2010 оны Канадын Ванкувер хотын өвлийн XXI олимпийн наадмын өмнөхөн гахайн ханиад тус тус дэгдсэн ч бүхий л зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж, яг цагтаа ямар нэгэн саад бэрхшээлгүй хөшгөө нээж байсан. Гэтэл энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирусийн улмаас дэлхийн таван тивд олимпийн наадмын эрхийн төлөөх сонгон шалгаруулах тэмцээнүүд цуцлагдаад байна. Ялангуяа Ази тивийн олимпийн эрх олгох ихэнх тэмцээнүүд БНХАУ-д зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан нь том цохилт боллоо. Одоогийн байдлаар хөлбөмбөг, чөлөөт бөх гэх мэт спортуудын олимпийн эрх олгох тэмцээнүүд цуцлагдаж, дахин хаана, хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон улс орнуудын олимпийн хороодын зүгээс ээлж дараалан олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүдийг цуцлах талаарх саналыг ОУОХ-нд хүргүүлээд байгаа ажээ.

  • Евро-2020

Дэлхийн хөлбөмбөгийн аваргыг тодруулдаг “бага” дэлхийн аварга хэмээн нэрлэж болох буурал Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ зун нээлтээ хийх байсан ч хэцүү нөхцөл байдал үүсээд байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Италийн хөлбөмбөгийн тамирчид шинэ коронавирусийн халдвар авч, Италийн хөлбөмбөгийн лигүүд тоглолтуудаа цуцалсан.

FIFA буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино “ Хүмүүсийн эрүүл мэнд юунаас ч чухал. Хөлбөмбөгийн тоглолтуудыг цуцлахыг хүсэхгүй байна. Гэвч хурдацтай нэмэгдэж буй коронавирусийн тархалтыг авч үзвэл бид шийдвэрээ эргэн нэг харахад хүрээд байна. Хэрэв тоглолтуудыг цуцлах эсвэл үзэгчгүй явуулах нь зөв зам юм бол бид тэгнэ. FIFA бол 65 мянга гаруй тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага учир бид тамирчдынхаа төлөө зөв гэж бодсон зүйлээ л хийнэ” хэмээжээ.

Ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийх ЕАШТ нь Европын 12 хотод зохион байгуулагдана. Гэвч тус тэмцээний тоглолтууд зохион байгуулагдах Итали, Герман, Франц, ОХУ, Испани, Их Британи зэрэг улсуудад аль хэдийнэ шинэ коронавирусийн халдвар тархаад байна. Энэ тухай Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино “Миний зүгээс Евро-2020 зургаан сард хугацаандаа эхэлнэ гэж бодож байна. Түүнээс өмнө энэхүү тэмцээн нь Европын олон хот дамжин зохиогдох учир улс орон бүрийн засгийн газруудын байр суурийг сонсох хэрэгтэй. Бид сандарч болохгүй. Миний хувьд би энэ тал дээр санаа зовохгүй байна. Гэхдээ энэ вирусийг дутуу үнэлж болохгүй учир хууль дүрмийн дагуу бүх хийх ёстой зүйлүүдээ хийх хэрэгтэй” хэмээжээ.

Одоогийн байдлаар дараах олон улсын спортын арга хэмжээнүүд цуцлагдах эсвэл хойшлогдоод байна. Үүнд:

  • Боксын олимпийн эрх олгох тэмцээн БНХАУ-ын Үхань зохион байгуулагдах байсан ч шинэ коронавирусийн халдварын улмаас Йордан улсын Амман хотод энэ сарын 3-11-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон.
  • Эмэгтэйчүүдийн Ази тивийн хөлбөмбөгийн олимпийн эрх олгох тэмцээн БНХАУ-ын Үхань хотод төлөвлөгдсөн байсан ч Австралийн Сидней хот руу эрхийг нь шилжүүлсэн.
  • Хятадын хөлбөмбөгийн дотоодын лигүүдийн тоглолт хойшлогдсон.
  • Азийн хөлбөмбөгийн холбооны AFC кап тэмцээний зүүн бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээн хойшлогдсон.
  • Формула-1 тэмцээний Хятадын Гранд При Шанхай хотод ирэх сарын 19-нд зохион байгуулагдах байсан ч Хятадын засгийн газраас цуцлах шийдвэр гаргасан.
  • Азийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Казахстан улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч хөрш Узбекстан улс руу эрхийг нь шилжүүлсэн.
  • Азийн холимог тулааны One Championship холбооны Сингапур улс дах тэмцээн ямар ч үзэгчгүй зохион байгуулагдсан.
  • Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн таван тоглолт хойшилж, хаалттайгаар зохион байгуулагдахаар болсон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-03 202.70.34.114

Өнгөрсөн л дөө

Avatar

Кса 2020-03-03 192.82.76.123

Олимп 6-р сард биш 7-р сард нээгдэх ёстой биз дээ. June, July-гаа ялгаж сурчихаад мэдээгээ бич л дээ.

Avatar

Hud medlegten 2020-03-03 103.9.90.98

Europe-n hulbumbugiin avraga shalgaruulah temtseen 6 dugaar sariin buyu June 12th ehleh bsn ch… gj bn mongolooroo zov unshij surchaad June July yarina uu…

Avatar

zochin 2020-03-03 76.65.31.39

Xaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж