Гуравдугаар сарын 1-нээс Орост хэд хэдэн шинэ хууль хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 1-нээс Орост хэд хэдэн шинэ хууль хэрэгжинэ

Гуравдугаар сарын 1-нээс Орост хэд хэдэн шинэ хууль хэрэгжинэ

2020 оны гуравдугаар сарын 1-нээс ОХУ-д хэд хэдэн шинэ хууль хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал, зөвшөөрөгдөөгүй эм, эмийн бэлдмэл оруулах, хуучны авто машинд тавигдах норм, стандартыг мөрдүүлэх, өмгөөлөгчдөд урамшуулал олгох зэрэг харилцааг зохицуулсан хуулиуд хэрэгжиж эхэлж байна. Зөвшөөрөгдөөгүй эм, эмийн бэлдмэлийг оруулах тухай хуулиар Засгийн газарт зөвшөөрөгдөөгүй эм, эмийн бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг журам гарган зохицуулах эрх олгож байгаа ажээ. Тухайн бүтээгдэхүүний онцгой давуу тал, үзүүлэлтүүдэд үндэслэн уг журмыг гаргах юм. Мөн энд харилцан орлуулах гэсэн үзүүлэлтийг нарийн тодорхойлох шаардлагатай ажээ. Улсын захиалгын үнийг хэрхэн тогтоохыг уг хуульд мөн тусгасан байна. Эмчийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн ОХУ-д зөвшөөрөгдөөгүй эм, эмийн бэлдмэлийг Засгийн газар худалдан авах эрхийг олгожээ.

Хуучны ретро загварын авто машинд тавигдах шинэ норм, стандарт мөрдөгдөж эхэллээ. Энэ хууль нь 30-аас дээш жилийн насжилттай мотоцикл, авто машин, 50-аас дээш жилийн насжилттай ашиг олох зорилгоор ашигладаггүй ачааны машин, автобуст хамаарах юм. Гэхдээ энэ хуульд хамаарах хамгийн гол үзүүлэлт нь анх бүтээгдсэн онцгой хүчин чадал, өвөрмөц дизайныг эвдээгүй, оригиналь хэвээр нь хадгалсан тээврийн хэрэгсэлд хамаарна.

Өмгөөлөгчдийн ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох хууль хэрэгжиж эхэллээ. Хариуцсан хэрэг амжилттай шийдэгдсэн эсэхээс хамаарч анх тохирсон хөлсөн дээрээ нэмж урамшуулал авах зохицуулалтыг уг хуулиар нээж байгаа ажээ. Урашууллыг өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгөө харилцан тохирно. Гэхдээ энэ урамшуулал захиргааны болон эрүүгийн хэргийн өмгөөлөгчид хамаарахгүй.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж