Унгарын Засгийн газар хүүхэд мэндлэх бүрт 10 мод тарина | News.MN

Унгарын Засгийн газар хүүхэд мэндлэх бүрт 10 мод тарина

Унгарын Засгийн газар хүүхэд мэндлэх бүрт 10 мод тарина

Унгарын Засгийн газар хүүхэд мэндлэх бүрт 10 мод тарина

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх найман тулгуурт стратеги”-ийг танилцуулжээ. Уг ажлын хүрээнд тус улс шинээр хүүхэд мэндлэх бүрт 10 мод тарих шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тус улс жилд л гэхэд нэг сая орчим мод тарих бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд улсын ногоон байгууламж 27 хувиар өснө гэж тооцоолжээ.

Виктор Орбан модыг суулгахаас илүү түүний дараах арчилгаа нь маш чухал учир тарьсан модоо арчлах менежментээ ч сайжруулах ёстойг онцолсон байна.

“Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх найман тулгуурт стратеги”-ийн хүрээнд хийгдэх бусад ажлуудаас дурдвал хогийн цэгийг цөөлөх, нэг удаагийн хуванцрын хэрэглээг халах, хог ангилах системийг нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, экологид ээлтэй технологийг дэмжих, цахилгаан машины тоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Эх сурвалж: NATIONAL.AE

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ойн савдаг 2020-03-02 202.131.228.20

Энгийн амархан хэрэгжих мөртөө маш зөв санааг дэвшүүлжээ. Урвааны зогсож байгаа индерийн нүүрэн дээр "Бидний Унгар улс эхнийх" гэсэн бичиг харагдана. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж