Хонь хандивлах нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа зөрчих үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Хонь хандивлах нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа зөрчих үү?

Хонь хандивлах нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа зөрчих үү?

БНХАУ-д бэлэглэх 30 мянган толгой хонинд нэмэр болгож, Х.Наранхүү гишүүн 2000 хонь  хандивласан тухай дуулдсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын онцгой комисст 200 хонь “бэлэглэсэн”.  Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуультай жил нэр дэвшигч нь энэ мэт үйлдэл хийх нь хориотой. Тодруулбал, дээрх хуульд  “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заажээ. Үүнд:

1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

5/хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг үйлдэл багтаж байна. Гэвч нэр бүхий хоёр гишүүний нэг нь Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, нөгөө нь шинэ коронавирусийн халдварын эсрэг унтах нойроо хугаслан зүтгэж байгаа албан хаагчиддаа нэмэр болох зорилгоор хонь бэлэглэсэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болгож, улс төрийн карьерыг нь өндөрлүүлж мэдэх нь ээ. Хэдийгээр хориглох жагсаалтад хандив гэсэн үг багтаагүй  ч аливаа үйлчилгээ төлбөргүй үзүүлэх гэдгээр буруудаж мэдэхээр байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн гурав дараалан УИХ-д сонгогдсон бол Х.Наранхүү гишүүн 2012 оны УИХ-ын сонгуулиас эхэлж хоёр дараалан парламентад сонгогджээ.

Сануулахад, УИХ-ын сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй горилогчид хуулиа сайн судалж, хөдлөхгүй бол тонгорч мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж