ДЭМБ-ын Зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна | News.MN

ДЭМБ-ын Зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна

ДЭМБ-ын Зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна

ДЭМБ-ын Зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (Covid-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын  сарын 2-11 хооронд Монгол Улсад ажиллана.

Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм. Өнөөдөр /2020.03.02/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай цахимаар холбогдож, цаашид манай улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслоо.

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдвар сүүлийн өдрүүдэд Хятадаас бусад улс орнуудад хурдацтай тархаж өнөөдрийн /2020.03.02/ байдлаар дэлхийн нийт 60 гаруй оронд тархаж 89 мянга орчим хүн уг халдвараар өвчилж, 3000 гаруй хүн нас бараад байна. Гэхдээ нийт халдвар авсан өвчтөнүүдийн 60 орчим хувь буюу 44,519 хүн эдгэрчээ.

Монгол Улсад тус вирусийн халдвар авсан тохиолдол илрээгүй бөгөөд холбогдох албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-02 192.82.68.163

Тийм яг зөв хэлжээ

Avatar

Zochin 2020-03-02 192.82.68.163

Odoo baigaanuud chin barag bugd l gadaad ezentei, hurungu oruulalttai bank bzdee yugaa tsuhaad bgaa yum boldoo ene vonsh. Neg medhed l ter gadaad bank chin gerchilgee helbereer buh gazriig chin huraan ezleh bailgui

Avatar

Зочин 2020-03-02 202.126.89.195

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА

Avatar

Зочин 2020-03-02 150.129.141.86

Setguulch saidtai !!! Ichdeggui yum bhdaa kkkk

Avatar

МАНАЙХ ЭМЧИЛЖ ЧАДАХУУ ҮГҮЙ ЮУ 2020-03-02 202.21.108.194

ЗӨВ, МАНАЙ ХЭДЭН БОЙТОГ ЭМЧ НАРТ СУРГАЛТ, ДАДЛАГА ХИЙГЭЭД ӨГВӨЛ ИХ ТУС. ШИНЖИЛГЭЭГ НЬ Ч ШАЛГААД АВАХАД ГЭМГҮЙ. ЭМНЭЛЭГҮҮДИЙГ НЬ ШАЛГААДАХ. ХҮН ЭМЧИЛЖ, ХАЛДВАРЫГ ТАРХААХГҮЙ БАРЬЖ ЧАДАХ ЭМНЭЛЭГ БАЙНА УУ ҮГҮЙ, ВИРУС ИЛРЭХЭД БЭЛЭН ЭСЭХИЙГ ШАЛГААД ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД АРД ТҮМЭНД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭД ӨГӨӨСЭЙ. ОРЧУУЛАГЧИД НЬ БАЙВАЛ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ОЙЛГУУЛААД ӨГӨӨРЭЙ.

Avatar

z 2020-03-02 182.160.2.30

Odoo er ni ulsaas buh irgenee angli hel surgah bodlogo yavuulmaar bn shu,Manaihan angli hel arai l denduu muutai umaa,hyatad naimaachid hurtel angliar yariad bhad

Avatar

Ъюмда 2020-03-02 66.181.186.70

Зөвлөн гэж байгаад зөөгөөд ороод ирэх ви.

Avatar

Зочин 2020-03-02 202.9.46.126

ХЭЛ УСГҮЙ ХЭДЭН ХҮН ЮУГАА ХИЙЖ ХУЙХАА МААЖИНАА

Avatar

Зочин 2020-03-02 202.179.25.206

хэлэх үгээрээ биш хийсэн зүйлээ харуулах байлгүйдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж