ХМЗ-ийн Радио, ТВ-ийн Ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлнэ үү

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

ХМЗ-ийн Радио, ТВ-ийн Ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлнэ үү

ХМЗ-ийн Радио, ТВ-ийн Ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлнэ үү

Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/ нь хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор 2015 онд байгуулагдсан НҮТББ юм.

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нягтлах гомдлыг хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг.

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийт/мэргэжлийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.)

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 9.4 дэх Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох тухай заалтын дагуу ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнээр Олон нийтийг төлөөлөн ажиллах 1 хүнийг сонгон шалгаруулна.

Тус гишүүн нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • – Хэвлэл мэдээлийн эрх зүй, хэвлэл мэдээллийн талаар мэдлэг, туршлагатай
  • – Хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж байсан/байгаа.
  • – Ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан нь давуу тал болно.
  • – Одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй, сэтгүүлчээр ажиллаагүй.
  • – Ёс зүйн хорооны гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагаас өмнө http://tiny.cc/qhg9jz холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.

ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж