Шинчонжи сүмийг үндэслэгч өвдөг сөгдөн уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Шинчонжи сүмийг үндэслэгч өвдөг сөгдөн уучлалт гуйлаа

Шинчонжи сүмийг үндэслэгч өвдөг сөгдөн уучлалт гуйлаа

Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирус хурдацтай тархах болсон нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинчонжи” Христийн сүмтэй холбоотой гэж үзэж байгаа билээ. Тус сүмийн итгэгч, Өмнөд Солонгост бүртгэгдсэн 31 дэх халдвар тээгч эмэгтэй анх халдвар авснаа мэдэлгүй, шинжилгээ өгөхөөс татгалзан маш олон хүнд халдвар тараасан. Одоогоор тус улсад бүртгэгдсэн нийт халдварын ихэнх хувь нь Шинчонжи сүмийн гишүүд байгаа юм. Хожим хяналт шалгалтын явцад уг сүм нь коронавирусийн голомт болсон Ухань хотод мөн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд халдварын оргил үед нэгдүгээр сарын дундуур Ухань хотоос хэдэн арван гишүүн эх орондоо ирсэн байсан нь илэрсэн.

Ингээд тус сүмийг үндэслэгч Ли Ман Хи гэгчийг халдварт өвчинтэй тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж, тоо баримтаа нуун дарагдуулж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өнөөдөр /2020.03.02/ мэдээлсэн билээ.

Үүний дараа пастор Ли Ман Хи хэвлэлийн хурал зарлаж, Өмнөд Солонгосын ард иргэдээс өвдөг сөгдөн уучлалт гуйсан байна.

Өдгөө 89 настай тэрбээр “Би өөрийн зүгээс болон сүмийнхээ нийт гишүүдийн өмнөөс хүлцэл өчиж байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана ч гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Засгийн газар халдварт өвчний тархалтын эсрэг маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж байгаа. Цаашид халдварын цар хүрээг бууруулахын төлөө эрх баригчидтай хамтран ажиллаж, хүн хүч болон эд материалын дэмжлэг үзүүлэх болно” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
202
ТэнэглэлТэнэглэл
122
БурууБуруу
25
ХарамсалтайХарамсалтай
21
ЗөвЗөв
13
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж