Европын нээлттэй тэмцээнээс жудочид 2 хүрэл, 1 мөнгөн медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Европын нээлттэй тэмцээнээс жудочид 2 хүрэл, 1 мөнгөн медаль хүртжээ

Европын нээлттэй тэмцээнээс жудочид 2 хүрэл, 1 мөнгөн медаль хүртжээ

Польш улсын нийслэл Варшав хотод хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 1-ний хооронд жудо бөхийн Европийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 40 орны 407 жүдоч эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд Монгол улсаас жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батгэрэлээр ахлуулсан таван тамирчин оролцов. Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн -60кг Б.Сүхбат, Э.Сумьяабазар
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Л.Анхзаяа
  • Эрэгтэйчүүдийн +100кг жинд О.Цэцэнцэнгэл
  • Эмэгтэйчүүдийн +78кг жинд Э.Гандиймаа гэсэн жүдочид барилджээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат хүрэл медаль хүртсэн бол Э.Сумьяабазар шагналт тавдугаар байрт шалгарч, эрэгтэйчүүдийн -73кг жинд Л.Анхзаяа, Испани, Польшийн тамирчдыг ялж, гуравдугаар тойрогт ОХУ-ын Олег Бабгоевт ялагдснаар тэмцээнээ дуусгасан юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг жинд Хилийн цэргийн "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Украинын Христина Хоманыг ялж, хагас шигшээд Нидерландын Марит Кампсийг тус, тус ялан шигшээд шалгарсан юм. Шигшээд Чехийн Маркета Паулусовад вазири үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн +100кг жинд "Женко" клубын тамирчин О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Польшийн Доминик Маяовскийг цэвэр ялж, дараагийн тойрогт Нидерландын Жур Спичкерст ялагдан, торгуулийн тойрогт Канадын Марк Дешейнес ялж хүрлийн төлөө барилдахаар болжээ. О.Цэцэнцэнгэл хүрэл медалийн барилдаанд Беларусийн Яхор Кухаренкаг цэвэр ялжээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж