“Бид ирээдүйн олимпийн аваргууд” гимнастикийн АШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

“Бид ирээдүйн олимпийн аваргууд” гимнастикийн АШТ боллоо

Монголын Үндэсний олимпийн хорооны нэрэмжит “БИД ИРЭЭДҮЙН ОЛИМПИЙН АВАРГУУД” гимнастикийн шилдэг багуудын цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 03-ны өдөр Спортын төв ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд Улаанбаатар хот, орон нутгаас шалгарсан 22 байгууллагын 200 гаруй тамирчид спортын гимнастик, уран сайхны гимнастик, аэробик гимнастик, нийтийн гимнастикийн төрлүүдэд өрсөлджээ. 

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон бусад хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Тус тэмцээнд байгууллагын дүнгээр МУБИС-ийн баг түрүүлж, МУИС (дасгалжуулагч Д.Түмэнтөгс), ҮБТДС багууд удааллаа.

Тэмцээний онцлогоос дурдвал өмнөх жилийн /2014/ Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байрт шалгарч оролцсон баг тамирчид оролцдог юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж