&#34Оюунлаг хөвсгөлчүүд&#34 шатрын нээлттэй тэмцээн эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Оюунлаг хөвсгөлчүүд&#34 шатрын нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

&#34Оюунлаг хөвсгөлчүүд&#34 шатрын нээлттэй тэмцээн эхэллээ

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын спортын ордонд "Хөвсгөл хөгжил" сангийн нэрэмжит "Оюунлаг хөвсгөлчүүд" шатрын насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд 1024 хүн тоглох бөгөөд МБАТ-ий спартикиадын аварга, спортын мастер Бэгзийн Мягмарсүрэн, МШХ-ны дэд ерөнхийлөгч, спортын мастер Очирбатын Хадбаатар нарын шилдэг тамирчид тоглож байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд "Хөвсгөл хөгжил" сангийн тэргүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

МШХ-ны дэд ерөнхийлөгч О.Хадбаатар “Хөвсгөл хөгжил сан”-тай хамтран шатар, шатрын цаг, шатрын сургалтын сурах бичиг ном бусад холбогдох материалыг бэлтгэн сумын клубүүдын материалаг бааз суурийг бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс