Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын спортын ордонд "Хөвсгөл хөгжил" сангийн нэрэмжит "Оюунлаг хөвсгөлчүүд" шатрын насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд 1024 хүн тоглох бөгөөд МБАТ-ий спартикиадын аварга, спортын мастер Бэгзийн Мягмарсүрэн, МШХ-ны дэд ерөнхийлөгч, спортын мастер Очирбатын Хадбаатар нарын шилдэг тамирчид тоглож байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд "Хөвсгөл хөгжил" сангийн тэргүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
МШХ-ны дэд ерөнхийлөгч О.Хадбаатар “Хөвсгөл хөгжил сан”-тай хамтран шатар, шатрын цаг, шатрын сургалтын сурах бичиг ном бусад холбогдох материалыг бэлтгэн сумын клубүүдын материалаг бааз суурийг бий болгохоор ажиллаж байгаа юм байна.
Тэмцээн маргааш өндөрлөнө.
Ч.БОЛОР