“Онги гол”-ын Ц.Мөнхбаяр өршөөгдөж гэртээ харилаа

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

“Онги гол”-ын Ц.Мөнхбаяр өршөөгдөж гэртээ харилаа

Өршөөлийн хууль батлагдаж 2500 иргэн өршөөл хамрагдахаар судалгаа байгаа. Тэгвэл эдгээр иргэд эхнээсээ суллагдаж эхэллээ. Тодруулбал  "Онги гол" хөдөлгөөний удирдагч Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж өнөөдөр гэртээ харьсан аж. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорины хорихоос суллагдсан байна. Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар долоон жилийн ял аваад байсан юм. 

Үүнээс гадна ШШГЕГ-ын харьяа 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсож өнөөдөр эрх чөлөөтэй болжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж