Иран: АНУ Афганистаны хувь заяаг шийдэх эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Иран: АНУ Афганистаны хувь заяаг шийдэх эрх байхгүй

Иран: АНУ Афганистаны хувь заяаг шийдэх эрх байхгүй

Ираны зүгээс АНУ-ын үйлдлийн тухай "АНУ Талибантай энхийн гэрээ байгуулах нь яах вэ гэхэд Афганистаны хувь заяаг өмнөөс нь шийдэх ямар ч эрх байхгүй. Афганистаны энх тайвны тухай НҮБ л ярина уу гэхээс Вашингтонд тийм эрх байхгүй" хэмээх байр суурийг илэрхийлж байна.

Тегеран Вашингтоныг "Афганистан дахь цэргүүдийнхээ оролцоог хуульчлах оролдлого хийлээ" хэмээн үзэж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф ярьжээ.

Тэрбээр "АНУ-д ямар ч энхийн гэрээ байгуулж, Афганистаны ирээдүйг дураар шийдэх хууль эрх зүйн орчин байхгүй. Энэ тал дээр НҮБ анхаарлаа хандуулж, хэлэлцэн, хянаж, тухайн гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой эсэхийг нягтлах байх хэмээн бид найдаж байна" хэмээв.

Мөн Афганистанд гадны цэргүүд байх нь хууль бус бөгөөд тус улсын эсрэг аюултай дайн дэгдэх маш том шалтгаан хэвээрээ байх болно. Энх  тайвны тухай яриа зөвхөн Афганистаны улс төрийн бүлэглэлүүд болон Талибаны хооронд яригдах ёстой. Иран энэ тал дээр их бухимдалтай байна" гэх байр суурийг Гадаад хэргийн сайд нь илэрхийлэв.

Эх сурвалж: rt.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж