Азтай Освальд Британиас олдов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Азтай Освальд Британиас олдов

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Азтай Освальд Британиас олдов

“Хонхтой чарга” гэсэн нэртэй зургаан минутын хар цагаан зурмалыг Британийн киноны хүрээлэнгийн архиваас олсон байна.

Киноны гол баатар нь Освальд-Oswald the Lucky Rabbit нэртэй молтогчин туулай бөгөөд Уолт Дисней анх түүнийг 1927 онд бодож олсон анхны баатар нь гэнэ. Зурмал кино 1928 онд гарч иржээ. Үүний дараа Дисней Микки Маусыг бодож хийжээ. 

Зургаан минутын хар цагаан  зурмал кино  саяхан болтол эргэлт буцалтгүйгээр гээгдсэнд тооцогдож ирсэн юм. Гэтэл түүнийг Британийн киноны хүрээлэнгийн архиваас олжээ. Киноны пленкийг засч дуусгасан бөгөөд удалгүй уг киног нийтэд танилцуулна. Киноны зураглалын дагуу молтогчин туулай тэшүүрээр гулгаж, хоккей тоглоно. Түүнийг Уолт Диснейн зурмал ертөнцийн баатрууд хүрээлж байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NY 2015-11-05 104.32.163.40

New York-iin gazar door nil "mikky" Mouse