Керри НҮБ-ыг байгуулсан газраар Самаркандыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Керри НҮБ-ыг байгуулсан газраар Самаркандыг нэрлэв

Жон Керри "Назарбаев Их сургууль» дээр

Фото: © POOL New / Reuters;

 

Астана хотын Назарбаевын нэрэмжит Их сургууль дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үг хэлэхдээ хэдэн зуун жилийн өмнө Самарканд хотноо НҮБ байгуулагдсан гэлээ.

 

Керри, саяхан торгон замын нэгэн хот Самаркандад очоод ирсэн тухайгаа ярин  Амир Төмөр хааны ордны дэргэд байсан Кастилийн элчин де Клавихогийн тэмдэглэлээс иш татав. Элчин тэмдэглэлдээ Самарканд хот нь соёл урлаг, худалдаа, сэтгэлгээний зөрлөг гэээд тэнд туркууд, арабууд, лалынхан, еврей, грек, армян, католикууд несторианчууд зэрэгцэн амьдарч байлаа.

 

“Бид НҮБ нь Нью-Йоркт далан жилийн өмнө байгуулагдсан гэж боддог Гэтэл үгүй юм. Тэр нь үүнээс хэдэн зуун жилийн өмнө Самаркандад үүсчээ” хэмээн Керри ярив.

 

Арваннэгдүгээр сарын 3-нд Керри Төв Азийн орнуудаар хийсэн байлчлалаа дуусгасан юм.  Тэрээр Самарканд хотод Төв Азийн орнуудын  Гадаад хэргийн сайд нартай уулзаж тэдэнд Хятадыг тойрсон Америкийн торгон замын төслөө сануулсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж