Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа | News.MN

Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа

Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа

Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа

Туркийн арми Идлиб дэх өөрсдийн эзэмшиж буй хэсэгтээ Сирийн хоёр дайны онгоцыг унагажээ. Мөн Сирийн арми ч өөрсдийн газарт нэвтэрсэн Туркийн хэд хэдэн UAV дроныг устгажээ.

Туркийн сөнөөгч онгоцууд Сирийн баруун хойд хязгаар дахь Идлибт Сирийн хоёр бөмбөгдөгчийг галлан устгасан хэмээн засгийн газрын мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ. Мөн хоёр бөмбөгдөгч онгоцны нисгэгчид амжиж онгоцноосоо салан аюулгүй газардсан байна.

Туркийн батлан хамгаалахын сайд Сирийн агаараас хамгаалахынхан дроныг нь устгасны дараа хоёр Су-24 маркын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Харин SANA агентлаг Туркийн хэд хэдэн жолоочгүй төхөөрөмж Сирийн агаарын эзэмшилд буюу зөвхөн Идлиб ч биш Хама хотын бүсэд нэвтэрсэн тул даруй устгасан хэмээн мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр гуравдугаар сарын нэгэнд нийт гурван Турк дрон устгасан гэж байгаа ч бусад хэвлэлээр дор хаяж зургааг сөнөөсөн хэмээн мэдэгдэж байна. SANA агентлагийн зүгээс дронуудыг устгаж буй бичлэгээ хүртэл нийтэлжээ.

Дамаскын зүгээс Идлибийг оролцуулан нутгийн баруун хойд хилээр агаарын хөдөлгөөнийг хаасан тул түүнийг нэвтэрч Сирийн тэнгэрт орж ирсэн ямар ч зүйл даруй устгагдах болно хэмээсэн байна. Мөн Сири дэх Оросын эвлэрүүлэх төвөөс Оросын цэргүүд энэ цаг үед Сирийн агаарт орж ирсэн Туркийн онгоцнуудад ямар ч аюулгүй байдал амлаж чадахгүй гэдгээ зарласан байна.

Харин Анкара Идлибт "Хавар" ажиллагаа эхлүүлсэн нь Туркийн боомтуудыг Сирийн засгийн газрын цэргүүдээс хамгаалах зорилготой аж.

Өнгөрөгч долоо хоногт Сирийн агаарын довтолгоонд өртөн Туркийн 34 цэрэг амь үрэгдсэнээс үүдэн Идлибт байдал ноцтой хурцдаж эхэлсэн билээ. ОХУ-ын зүгээс энэ явдлыг Дамаск Идлиб дэх алан хядагчдыг бөмбөгдсөн, харин Анкара тэнд өөрийнх нь цэргүүд ажиллагаанд оролцож байсныг Москвад мэдээлээгүй тул бид мэдээгүй хэмээн тайлбарлаж байна.

Идлиб бол Сирийн засгийн газрын эсрэг тэмцэгч алан хядагч Аль-Кайдагийн салбар Хаяат Тахрир Аль-Шам зэрэг олон бүлэглэлүүдийн мэдэлд буй сүүлийн газар билээ. Анкара тус нутгийг алан хядагчдаас чөлөөлнө гэж олон жилийн өмнөөс амлаж байгаа ч ОХУ Анкараг амлалтдаа хүрч чадсангүй хэмээн зэмлэж байгаа билээ.

Эх сурвалж: rt.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-02 202.131.245.243

Бичлэг дээр байгаа чинь туркийн армийн АНКА-С маркийн тагнуулын нисгэгчгүй аппарат байна аа.

Avatar

Зочин 2020-03-02 59.153.115.155

туркууд хөрш орноо бүдэрсэн дээр нь нудрах санаа агуулж иргэний дайнтай байгааг нь далимдуулж цэрэг оруулсан ёстой хүн муутай ханилгаа муутай жудаагүй ард түмэн юм. ичихгүй хүний нутагт цэрэг оруулчаад босогчид болон терроруудыг дэмжээд байлдаад байгаа нь бүр цагаандаа гарсан хэрэг шүү.

Avatar

ХЭХЭ 2020-03-02 192.82.77.45

эрдоган эрдоган

Avatar

зочин 2020-03-02 64.119.19.121

Сирийн Су-24 гэж байгаа юм уу, оросууд л Су-24-өөр бөмбөгдөөд байгаа биз дээ, тэгэхээр оросын 2 онгоцыг унагасан гэсэн үг үү

Avatar

Бичлэгээ сайн үзээч ээ. 2020-03-02 202.131.245.243

Пуужинд оногдоод унаж байгаа чинь СУ-24 биш байна. Сирийн зенитчидийн пуужин харваж устгасан туркийн тагнуулын дрон байна. Байнй координатыг тодорхойлж, дамжуулан, Артилерийн галыг чиглүүлж, correction хийдэг эд.

Avatar

Зочин 2020-03-02 59.153.85.134

урд амар байж дээ. цагааныхан ба улааныхан гээд л байлдчихдаг. одоо ч учир нь олдохгүй юмаа хэн нь цагаан улаан нь бүү мэд

Avatar

Зочин 2020-03-02 202.131.245.243

Фото зураг чинь фронтын бөмбөгдөгч СУ-24-ийнх биш байна.

Avatar

Зочин 2020-03-02 202.131.245.243

Пуужинд оногдоод унаж байгаа чинь СУ-24 биш байна. Сирийн зенитчидийн пуужин харваж устгасан туркийн бөмбөгдөгч дрон байна.

Avatar

Зочин 2020-03-02 202.131.245.243

тагнуулын дрон юм шиг байна.

Avatar

Ulam 2020-03-02 213.115.251.92

Turk durvegchdeer bambai hiij EU aas mongo avah. Urd ni heden terbumiig avsan ch dahial mongo nehej durvegchdeer ailgaj bna.

Avatar

Unshigch 2020-03-02 66.181.161.70

manaihan ali tald baina handiw ene teree orgoh boloogui yu baildaj baigaa ulsuud olsoj l baigaadaa..u

Avatar

Амга 2020-03-02 49.0.218.223

Одоо хэлэлцээрийн ширээний ард сууна даа, Турк, Иран, Орос тэгээд яахав НҮБ. НҮБ ийг оруулж байгаа шалтгаан нь дүрвэгчдийг асруулах гэж.

Avatar

Зочин 2020-03-02 66.181.176.40

Истой таах аргагvй сонин юм болох юмаа. Негее хvний толгой шууд тасдаад байсан Халифынхан чинь Туркийн талынхан байсан болжийн уу?! Тэднийг аврах гээд Туркийн цэрэг давхиад орчихсон болж таарваа!! Манайд байгаа Туркуудийг сайн харж байхгvй бол болку болтой.

Avatar

Зочин 2020-03-02 64.119.18.109

Яг тийм.

Avatar

ХЭХЭ 2020-03-02 192.82.77.45

идлиб хавьцаа турк хүмүүс амьдардаг байсан болтой эрдоган таслаад авчих хорон санаа агуулсан бусуу

Avatar

Зочин 2020-03-02 150.129.143.89

Baildah gej altsaganchih yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж