Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа

Дроныг нь устгасны хариуд Туркийн арми Сирийн хоёр бөмбөгдөгчийг унагалаа

Туркийн арми Идлиб дэх өөрсдийн эзэмшиж буй хэсэгтээ Сирийн хоёр дайны онгоцыг унагажээ. Мөн Сирийн арми ч өөрсдийн газарт нэвтэрсэн Туркийн хэд хэдэн UAV дроныг устгажээ.

Туркийн сөнөөгч онгоцууд Сирийн баруун хойд хязгаар дахь Идлибт Сирийн хоёр бөмбөгдөгчийг галлан устгасан хэмээн засгийн газрын мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ. Мөн хоёр бөмбөгдөгч онгоцны нисгэгчид амжиж онгоцноосоо салан аюулгүй газардсан байна.

Туркийн батлан хамгаалахын сайд Сирийн агаараас хамгаалахынхан дроныг нь устгасны дараа хоёр Су-24 маркын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Харин SANA агентлаг Туркийн хэд хэдэн жолоочгүй төхөөрөмж Сирийн агаарын эзэмшилд буюу зөвхөн Идлиб ч биш Хама хотын бүсэд нэвтэрсэн тул даруй устгасан хэмээн мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр гуравдугаар сарын нэгэнд нийт гурван Турк дрон устгасан гэж байгаа ч бусад хэвлэлээр дор хаяж зургааг сөнөөсөн хэмээн мэдэгдэж байна. SANA агентлагийн зүгээс дронуудыг устгаж буй бичлэгээ хүртэл нийтэлжээ.

Дамаскын зүгээс Идлибийг оролцуулан нутгийн баруун хойд хилээр агаарын хөдөлгөөнийг хаасан тул түүнийг нэвтэрч Сирийн тэнгэрт орж ирсэн ямар ч зүйл даруй устгагдах болно хэмээсэн байна. Мөн Сири дэх Оросын эвлэрүүлэх төвөөс Оросын цэргүүд энэ цаг үед Сирийн агаарт орж ирсэн Туркийн онгоцнуудад ямар ч аюулгүй байдал амлаж чадахгүй гэдгээ зарласан байна.

Харин Анкара Идлибт "Хавар" ажиллагаа эхлүүлсэн нь Туркийн боомтуудыг Сирийн засгийн газрын цэргүүдээс хамгаалах зорилготой аж.

Өнгөрөгч долоо хоногт Сирийн агаарын довтолгоонд өртөн Туркийн 34 цэрэг амь үрэгдсэнээс үүдэн Идлибт байдал ноцтой хурцдаж эхэлсэн билээ. ОХУ-ын зүгээс энэ явдлыг Дамаск Идлиб дэх алан хядагчдыг бөмбөгдсөн, харин Анкара тэнд өөрийнх нь цэргүүд ажиллагаанд оролцож байсныг Москвад мэдээлээгүй тул бид мэдээгүй хэмээн тайлбарлаж байна.

Идлиб бол Сирийн засгийн газрын эсрэг тэмцэгч алан хядагч Аль-Кайдагийн салбар Хаяат Тахрир Аль-Шам зэрэг олон бүлэглэлүүдийн мэдэлд буй сүүлийн газар билээ. Анкара тус нутгийг алан хядагчдаас чөлөөлнө гэж олон жилийн өмнөөс амлаж байгаа ч ОХУ Анкараг амлалтдаа хүрч чадсангүй хэмээн зэмлэж байгаа билээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж