Европын нисэх онгоцны буудлуудад Оросын тоног төхөөрөмжийг суурилуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Европын нисэх онгоцны буудлуудад Оросын тоног төхөөрөмжийг суурилуулна

Европын нисэх онгоцны буудлуудад Оросын тоног төхөөрөмжийг суурилуулна

Оросын «Уникум» завод нь Зүүн Европ дахь вендингийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэр бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийг нь Европын аливаа нисэх онгоцны, эсвэл төмөр замын буудал дээр олж харах боломжтой.

2018 онд тус компани нь хилийн чандад 1500 гаруй худалдааны автомат машин борлуулсан. Хамгийн том импортлогч улсууд гэвээс Франц, Испани, Пакистан, Саудын Араб, Өмнөд Солонгос зэргийг нэрлэж болох боловч эдгээр нь «Уникум»-ын нийт борлуулалтын 10 хувийг л бүрдүүлдэг. Одоогийн байдлаар гол зах зээл нь ОХУ, ТУХН-ийн орнууд бөгөөд эдгээр улс орнуудын ашиглаж буй дөрвөн худалдааны автоматын нэгийг Санкт-Петербург хотын үйлдвэр дээр үйлдвэрлэсэн байдаг.

Өнөөдөр «Уникум» жилд 15,000 ширхэг тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Эдгээр нь хүнс, ундаа зардаг болон кофены автоматууд, төлбөрийн терминал, шуудангийн машинууд зэрэг юм.

2019 онд «Уникум» компани хэд хэдэн томоохон, шинэлэг, инновацын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж