Оросын Су-24 бөмбөгдөгч Сирийн баазад.Фото: Дмитрий Виноградов / РИА Новости
Сирид байрлаж байгаа Орос цэргийн ангийн хүч хоёр дахин нэмэгдэж 4000 хүн болсныг Reuters Амекийн тагнуулын мэдээнээс ишлэн дамжуулжээ. Цэргийн ажиллагааны эхэнд тэнд 2000 цэрэг байсан гэнэ.
Нэг сар бөмбөгдөлт хийх явцад “байлдааны хохирол үзсэн, хүний амийн хохиролтой” хэмээн агентлаг мэдэгдэхдээ хохиролын хэмжээг тодорхойгүй гэв.
Хмеймим гэх нисэх баазаас гадна, Оросын Агаар сансрын хүчний нисэх онгоцнууд Хама, Шариат, Тиас (Hama, Sharyat, Tiyas) гурван нисэх буудлыг ашиглаж байгаа гэнэ. Тэнд нисдэг тэрэгнүүд нь байрлажээ. Агентлагийн эх сурвалжуудын нэг нь оросууд пуужингийн ангийг баазаас гадна байрлуулна гэсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР