“Амны хаалтыг хийсэн материалдаа асуудал нь байгаа юм биш” | News.MN

“Амны хаалтыг хийсэн материалдаа асуудал нь байгаа юм биш”

“Амны хаалтыг хийсэн материалдаа асуудал нь байгаа юм биш”

“Амны хаалтыг хийсэн материалдаа асуудал нь байгаа юм биш”

COVID-19 халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.


Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг маргаашнаас нээнэ. Энэ үеэр иргэдэд хэрхэн хяналт тавих вэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд хяналт тавьж, биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлнэ. Одоогоор холбогдох байгууллагууд бэлэн байдлаа хангаад байна. Мөн хяналт шалгалтын постуудад эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж, судалгаа хийж Улаанбаатар хот руу оруулна. Тиймээс иргэд маань төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн ажилд хүндрэл учруулахгүйгээр, тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй хандах хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.

БНХАУ-д сүүлийн өдрүүдэд COVID-19 халдварт өвчлөлийн тохиолдол буурч байгаа. Жишээлбэл, эхэн үедээ 1000, 2000-аараа бүртгэгддэг байсан бол сүүлдээ 200, 300 тохиолдол болж буурч байсан. Гэтэл улсынхаа дөрөв, таван мужид хөл хорионы дэглэмээ багасгаж, хяналтаа сулруулахад дахин өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс халдварт өвчний тархалтыг бууруулахын тулд хамгийн чухал нь хөл хорио тогтоох юм.

COVID-19  халдварын үед нэг удаагийн маск зүүх шаардлагатай гэдгийг зарим мэргэжилтнүүд хэлж байна. Уг халдвараас урьдчилан сэргийлж, ямар амны хаалт зүүх нь тохиромжтой юм бэ?

-COVID-19 халдварт өвчин маань шинэ вирус учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь шинэ байгаа. Нэгдүгээрт, иргэд гарын ариун цэврийг маш сайн сахих ёстой. Гараа бохирдсон даруйдаа тогтмол савантай усаар угааж, спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч хэрэглэх нь зүйтэй. Энэ өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ шинэ учраас маш олон эрдэмтэн судлаачдын судалгаа хийгдсээр байна. Одоохондоо энэ арга хамгийн найдвартай урьдчилан сэргийлнэ гэсэн зүйл гараагүй.

Энэ үед хоёр, гурван зүйл эхнээсээ нотлогдож байна. Хамгийн чухал нь гарын ариун цэвэр. Дараагаар  нь иргэдийн хөдөлгөөний хязгаарлалтыг хийснээр халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадна. Амны хаалтын хувьд агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлдэг. Гэхдээ энэ амны хаалтыг зөв зүүж, хэвших нь чухал.

Амны хаалтыг хийсэн материалдаа асуудал нь байгаа юм биш. Иргэд амны хаалтаа зөв зүүж чадахгүй, хоёр цаг тутамд нэг удаагийн маскаа сольж хэрэглэхгүй байна. Мөн мэс заслын бус даавуун маскыг 3-4 цаг тутамд угааж, индүүдэж хэрэглэх шаардлагатай. Энэ дэглэмээ сахиж чадахгүй байгаа учраас иргэдийн дунд олон төрлийн зөвлөмж мэдээллүүд гарч байна. Би мэргэжлийн эмч хүнийхээ хувьд иргэдийг амны хаалтаа зөв зүүж хэрэглээрэй л гэж хэлмээр байна.

-Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн улс орнуудад нэг хүнд хэчнээн төгрөгийн зардал гаргаж эмчилж байна гэдгийг судалсан уу?

-Ер нь бид энэ тооцооллыг хийгээд явж байгаа. Уг тооцоолол нь өвчлөлийн хүнд, хөнгөний зэрэглэлээс хамаарч, харилцан адилгүй гарч байна. Тухайлбал, өвчтөний биеийн байдлыг хөнгөн, дунд, хүнд, маш хүнд гэж ангилна. Мэдээж хэрэг биеийн байдал маш хүнд иргэнд өндөр өртөгтэй эмчилгээ хийнэ. Жишээлбэл, БНСУ гэхэд дундаж нэг өвчтөнийг эмчлэхэд 10 мянган вон зарцуулж байна. БНХАУ-д хөнгөн зэргийн халдвартай хүмүүсийг гэрт нь эмчилж байгаа. Тиймээс дархлаа сайн бол энэ өвчнийг даваад гарна. Монгол Улсын хувьд Япон улсаас тусламжаар оношлуураа авсан учраас дунджаар нэг иргэнд шинжилгээ хийхэд 100 орчим мянган төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Цаашдаа Засгийн газарт шаардлагатай эм эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдан авах нөөц хөрөнгийг шийдүүлээд байна.

-Хаврын улирал ирж байна. Үүнтэй холбоотойгоор хөрсний бохирдлын асуудал тулгардаг. Иргэд гудамжинд нус, цэрээ ил задгай хаях, угаадсаа асгадаг. Энэ бүхэн шинэ коронавирус дэгдэлтэд нөлөөлөх үү?

-Хөрсний бохирдол нөлөөлнө. Аливаа вирус хүний ил задгай хаясан нус, цэрэнд 7-8 хоног агуулагдаж байдаг. Өвлийн хүйтэнд 1-2 сар хүртэлх хугацаанд байх чадвартай. Тийм учраас иргэд ил задгай нус цэрээ битгий хаяарай. Мөн зарим судалгаагаар өтгөн мөрийн зам буюу өвчтэй хүний өтгөнөөр бохирдсон гараараа хоол хүнсээ идэхэд шинэ коронавирусийн халдвар тарж байна гэдэг мэдээлэл байгаа. Тийм учраас эрдэмтэн судлаачид гэрийнхээ бие засах суултуурын тагийг хааж, усаа татаад, гараа угаахыг зөвлөж байгаа. Хоёрдугаарт шүдний сойзоо суултуурын дэргэд байлгахгүй байхыг зөвлөж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-02 202.55.188.46

"өвчин маань" гэнээ.

Avatar

иргэн 2020-03-02 203.91.115.41

3ээлжиин даавуун маск хийж зүүгээд түүниигээ угааж индүүдээд зүүгээд байх нь хамгын зөв юм байна лаа шүү маскгүй явсанаас хамаагүй дээр Уулаасаа 100%хамгаалах маск байхгүй гэсэн шүү дээ

Avatar

Зочин 2020-03-02 182.160.37.69

хаана байнаө тэр 2 цаг тутам солих нэг удаагийн маск нь бүх аптект алга л байна шүүдээ

Avatar

Sonnen 2020-03-02 202.126.88.152

Угаадаг re-usable буюу дахин ашигладаг амны хаалт ашигла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж