Москва, Тюмень, Свердловск мужийнхан хамгийн их бичил зээл авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Москва, Тюмень, Свердловск мужийнхан хамгийн их бичил зээл авчээ

Москва, Тюмень, Свердловск мужийнхан хамгийн их бичил зээл авчээ

Зээлийн түүхийн судалгааны “Эквифакс” байгууллагын мэдээгээр Оросын мужуудаас Москва, Свердловск, Тюмень мужийн иргэд өнгөрсөн 2019 онд хамгийн их бичил зээл авсан байна.

Ялангуяа Москва муж бичил зээлийн хэмжээгээр толгой цохижээ. Өнгөрсөн 2019 онд Москва мужийнхан 1,1 удаагийн бичил зээл авсан байна. Энэ үзүүлэлт Свердловск мужид 728,700, Тюмень мужид 695,400 хүрчээ. Дөрөвдүгээрт, Краснодарын хязгаар 672,500, тавд, Башкир 645,700 зээл авчээ.

Бичил зээлийг хамгийн цөөн авсан бүс нутгаар Магадан, Ингушет, Чукоткийн автономит тойрог тодорсон байна. Магаданд 23,900, Ингушетид 13,700, Чукотскад 11,800 бичил зээл олгогджээ.

“Эквифакс”-ийн мэдээгээр өнгөрсөн 2019 онд бичил зээлийн нийт хэмжээ 18% өсч, 144 тэрбум рубль болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж