“Хүний төлөө-хилийн хяналт” сэдэвт сарын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

“Хүний төлөө-хилийн хяналт” сэдэвт сарын аян эхэллээ

“Хүний төлөө-хилийн хяналт” сэдэвт сарын аян эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газар “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг орон даяар өрнүүлж эхэллээ. Аян нь Хил, хорио цээрийн хяналтын ажил, үр дүнг ард иргэд, гадаад худалдаа эрхлэгчдэд сурталчлах, аюулгүй хүнс сонгон хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай бизнесийг дэмжих, зөвлөн туслах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой.

Аяны хүрээнд улсын хилээр хил дамжин халдварлах хүний хөл хориот өвчин нэвтэрч орохоос урьдчилан сэргийлэх нь үүднээс хилийн боомтууд, түүний дотор Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт дасгал сургууль зохион байгуулна. Мөн олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх мал, амьтны халдварт өвчин улсын хилээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад орны хяналтын байгууллагатай хамтран хянан магадлагаа хийхэд юуг анхаарах талаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, улсын байцаагч нарт зөвлөгөө өгнө. Түүнчлэн экспорт, импортын барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Хил, хорио цээрийн хяналтын газар нь МХЕГ-аас үзүүлж буй төрийн үйлчилгээ шуурхай, чирэгдэлгүй болгох үүднээс экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг хөнгөвчлөн шат дамжлагыг цөөрүүлж бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Хил, хорио цээрийн хяналтын газар нь олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх хүн, мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс, зорчигч, бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслээр дамжин улсын хил нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах үндсэн үүрэгтэй.

Одоогоор улсын хилийн 26 боомт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын гүний хяналтын бүсэд эрүүл ахуй халдвар хамгаалал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, стандарт, чанарын хяналт гэсэн дөрвөн  чиглэлээр хорио цээр, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамж, гаргасан тушаалын Дэд бүтэц, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, геологи, уул уурхай, Цөмийн болон цацраг, Эрүүл мэнд, боловсрол соёл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар орон даяар сарын аян зохиогоод байна.

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж