Итали, Иран, БНСУ-ын аяллаа цуцалсан Оросын жуулчид мөнгөө буцааж авна

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Итали, Иран, БНСУ-ын аяллаа цуцалсан Оросын жуулчид мөнгөө буцааж авна

Итали, Иран, БНСУ-ын аяллаа цуцалсан Оросын жуулчид мөнгөө буцааж авна

Коронавирусийн халдвар өндөртэй байгаа Итали, Иран, Өмнөд Солонгос руу аялахгүй байхыг ОХУ-ын Засгийн газраас анхааруулсан. Эдгээр улс руу аялахаар захиалга өгсөн вирусийн улмаас аяллаа цуцалсан иргэдийг хохироохгүй хэмээн Оросын Туроператоруудын ассоциацийн захирал Наталия Осипова хэллээ.

Захиалгаа цуцалж мөнгөө бүрэн хэмжээгээр буцаан авах, аяллын хугацаагаа хойшлуулах, эсвэл өөр чиглэлд шинэ захиалга өгөх хувилбараас сонгож болно хэмээн тэр хэллээ.

"Гэхдээ ихэнх захиалгыг зуны улиралд төлөвлөсөн учраас ихэнх жуулчин байдлыг харзнах бодолтой байгаагаа хэлсэн. Одоогоор захиалгаа шууд цуцалсан нь цөөн байна” гэж Наталия Осипова хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж