Д.Дэмбэрэл даргад хүн хүлээж авах өрөө алга

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл даргад хүн хүлээж авах өрөө алга

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн албан өрөө төрийн ордны гурван давхарт байрладаг. Гэтэл саяхан Д.Дэмбэрэл даргын өрөө засварт орсноор түр зуур өөр өрөөнд байрлаж байгаа юм. Харин түр байрлах өрөө нь “бөгс эргэх” зайгүй, эд хогшил багтахгүй давчуу өрөө учир УИХ-ын даргад бачуу, хэцүү байгаа аж.  Ямар сайндаа л Д.Дэмбэрэл даргын бие хамгаалагч үүдний харуул хоёр нь төрийн ордны хонгилд ширээ сандлаа гаргаад даргаа хамгаалаад сууж байна. УИХ-ын чуулган завсарласан  төрийн ордонд хөл хөдөлгөөн бага байгаа болохоор Д.Дэмбэрэл дарга өрөөний асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Харин эрхэм даргад гадаадын зочид төлөөлөгчид бараалхвал яах бол гэдэг хэцүүхэн асуултад хариулт өгөх хүн алга.

Б.Алт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж