Маргааш 40 мянган иргэн нийслэлд орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Маргааш 40 мянган иргэн нийслэлд орж ирнэ

Маргааш 40 мянган иргэн нийслэлд орж ирнэ

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн хөдөлгөөн хаасантай холбогдуулан өнөөдөр /2020.03.02/  мэдээлэл хийлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат “Маргааш хөдөлгөөн нээхтэй холбогдуулан орон нутгаас 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 40 мянган иргэн нийслэл хотыг зорих төлөвтэй байна. Замын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнд  цагдаагийн байгууллагаас нийт 98 цэгт шалгалтыг зохион байгуулна. Дээрээс нь хөдөлгөөнд байдлаар эргүүл зохион байгуулна. Мөн постуудад камерын бичлэгээр баримтжуулах үйл явц явагдана. Зам тээврийн ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс шалтгаалдаг. Тиймээс орон нутгийн замд хурдаа хэтрүүлэхгүй, дүрмээ чандлан биелүүлж явахыг зөвлөж байна.

Орон нутгаас орж ирж буй иргэд товчоодод асуумж бөглөнө. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллага иргэдийг үзлэгт хамруулна. Тухайн үед тодорхой хэмжээгээр ачаалал нэмэгдэх учраас урсгал сөрж, зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна. Хан-Уул төвийн Өлзийт хорооллын пост нэг гарцтай. Харин 22-ын товчоо зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн. Олон гарцтай газруудад тээврийн хэрэгслийг ангилж оруулж байна. Тухайлбал, том оврын автобус нэг эгнээгээр, суудлын тэрэг нэг эгнээгээр гэх мэт. Энэ үед үзлэг шалгалт бүгд явагдана.

Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтаа өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ 20-30 км зайд цагдаагийн түр болон байнгын пост ажиллаж хөдөлгөөнд хяналт тавина. Маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Тиймээс ачаалал авч буй өдрүүдэд онцын шаардлагагүй бол нийслэл хотыг зорихгүй байхыг анхааруулъя. Нэг постонд цагдаа онцгой, эмнэлгийн алба хаагчид болон мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг 15-20 хүний баг ажиллана. Төрийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хугацаанд ажиллаж байна.

Зам хаалттай байхад 6000 гаруй тээврийн хэрэгслийг буцаасан тоон мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэл хотод ажлын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж