Хуурамч мөнгөн тэмдэгт цөөн илэрч байгаа гэж Оросын Төв банк мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн тэмдэгт цөөн илэрч байгаа гэж Оросын Төв банк мэдээллээ

Хуурамч мөнгөн тэмдэгт цөөн илэрч байгаа гэж Оросын Төв банк мэдээллээ

Мөнгөний нийт эргэлтэд хуурамч дэвсгэртийн эзлэх жин маш бага, 2019 оны статистикаар нэг сая дэвсгэртэд долоон хуурамч дэвсгэрт ногдож байна хэмээн ОХУ-ын Төв банк мэдээллээ.

"Эргэлтэд байгаа мөнгөн дэвсгэртэд эзлэх хуурамч дэвсгэртийн жин маш бага байна. 2019 оны байдлаар нэг сая ширхэг дэвсгэртэд долоон хуурамч дэвсгэрт ногдсон нь 2018 оны түвшнээс нэмэгдээгүй гэсэн үг” хэмээн Төв банкны мэдээлэлд дурджээ.

2019 онд гүйлгээнээс илрүүлсэн хуурамч дэвсгэртүүд дотор хамгийн олон илэрсэн нь 5000-тын (28700 ширхэг), 1000-тын (8600 ширхэг), гурван ширхэг 10 рублийн дэвсгэрт байжээ. Зоосны хувьд 10 рублийн 167 зоос, 5 рублийн 60, 1 рублийн нэг зоос илэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж