Францын алдарт Луврын музей өчигдөр/2020.03.01/ хаалгаа барьж нэг ч хүн хүлээн авахаа болив. Музейн удирдлагууд Covid-19 вирустай холбоотой нөхцөл байдлын талаар хуралдаж, хаалгаа барих шийдвэр гаргаж, Мона Лизаг үзэх гэсэн олон зуун хүмүүс хэрхэхээ мэдэхгүй гудамжинд гацжээ.
Музейн зүгээс "эрх баригчдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ийнхүү ажиллаж байгаа" хэмээн мэдэгдсэн байна. Тус мэдэгдлээс гурван цагийн дараа музей гуравдугаар сарын 1-нээс хаалгаа нээхгүй хэмээж, иргэдийг эргэлзээн дунд орхижээ.
Дугаарласан иргэд гадаа даарч, тодорхой мэдээлэл өгөхгүй удсанд музейн удирдлагуудыг шүүмжилжээ.
Луврын музей бол Францын хамгийн их жуулчдын хөлд дарагддаг газруудын нэг төдийгүй өнөөгийн эрсдэлтэй үед халдвар тараах хамгийн өндөр аюултай газруудын нэгээр нэрлэгдэж байгаа аж. Өнөөгийн байдлаар Францад нийт 130 хүн халдвар авч, хоёр хүн нас бараад байгаа билээ. Хоёрдугаар сарын 29-нд Францын засгийн газраас таван мянгаас илүү хүнийг нэг дор цуглуулахыг хориглох шийдвэр гаргасан юм байна. Харин Луврын музей өдөрт 15 мянган хүн хүлээн авдаг аж.
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ