Хойд Солонгос өнөөдөр өглөө /2020.03.02/ нэр төрөл нь тодорхойгүй пуужин харвасан тухай Өмнөдийн зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээллээ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байгааг мөн онцолжээ.
Энэ удаагийн харвасан пуужин нь энэ оны анхны пуужингийн туршилт болж байна. Тус улс нь хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр пуужин харвасан юм.
Хойд Солонгос баасан гаригт цэргийн сургуулилалт хийсэн бөгөөд тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр сургуулилалтыг хянасан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: NKNEWS
Холбоотой мэдээ