Футзалын шигшээ баг ОХУ-д нөхөрсөг тоглолт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Футзалын шигшээ баг ОХУ-д нөхөрсөг тоглолт хийжээ

Монголын футзалын шигшээ баг ОХУ-ын Эрхүү хотноо нөхөрсөг тоглолт хийгээд ирлээ. Тэд аравдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын ВЧНГ, Зенит Иркут болон СПС багуудтай нөхөрсөг тоглолтыг хийж, нэг хожил авчээ. Эхний тоглолтоо ВЧНГ багтай хийж, 4:8-аар хожигдсон ч Зенит Иркут багийг 7:5-ын харьцаагаар хожсон байна.

"Зенит Иркут" багийн хувьд тун сайн баг гэдгийг спортын багш нар онцолсон бөгөөд Монгол Улсын шигшээ баг бэлтгэл сайтай байгаагаа харууллаа.

Энэ сарын 14-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд ирэх жил Узбекстан улсыг зорих эрхийн төлөөх тоглолтод БНХАУ, БНСУ, Тайвань, Хонгконг болон Монгол Улсын шигшээ баг өрсөлдөнө. Эдгээр өдрүүдэд эрхэм үзэгч та бүхэн Монголын футзалын шигшээ багаа дэмжиж нэгэн туган дор нэгдэхийг уриалж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж