Шинчонжи сүмийн пасторыг хүн амины хэргээр яллана

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Шинчонжи сүмийн пасторыг хүн амины хэргээр яллана

Шинчонжи сүмийн пасторыг хүн амины хэргээр яллана

Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусийн халдвар маш хурдан тархаж, халдварын хамгийн том голомт болоод байгаа билээ. Ердөө сар гаруйн хугацаанд тус улсад 4,212 хүн уг халдвараар өвчилж, 22 хүн нас бараад байна.

Халдвар хурдацтай тархах болсон шалтгаан нь Тэгү хотод үйл ажиллагаа явуулдаг Шинчонжи нэртэй Христийн сүм болж, нийт халдварын 3,000 орчим нь Тэгү хотын оршин суугчид тэр дундаа Шинчонжи / Шинэ тэнгэр шинэ газар / сүмийн итгэгчид байгаа юм.

Тэгвэл тус сүмийг үндэслэгч Ли Ман Хэ болон тус сүмийн бусад 12 удирдагчийг хүн амины хэрэгт буруутгаж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд саад учруулсан хэмээх үндэслэлээр мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт хотын захиргаа нь гаргасан байна. Энэ дагуу дээрх хүмүүсийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сөүл хотын захирагч Пак Вон Сүн халдварт өвчний тархалтын эсрэг тус сүмийн удирдлагууд эрх баригчидтай илүү ойр хамтран ажилласан бол олон хүний амийг аврах боломжтой байсан гэж үзэж байгаа аж.

Харин Шинчонжи сүмээс ням гаригт /2020.03.01/ мэдэгдэл гаргаж, эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа хэмээгээд тус улс даяарх нийт 317,320 гишүүнийхээ нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн хэмээн мэдээлсэн юм. Түүнчлэн уг мэдэгдэлд сүмийн гишүүдийг ялгаварлан гадуурхах, дарамтлах явдлыг зогсоохыг уриалжээ.

Гэхдээ прокурорын газрын үзэж буйгаар тус сүмийн удирдлагууд анх сүмийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхөөс татгалзсан бөгөөд хэд хэдэн удаагийн шаардлага хүргүүлсний эцэст холбогдох баримт бичгүүдийг гарган өгсөн ч тэдгээрийн мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байсан нь вирусийн эсрэг тэмцэх ажилд маш их саад учруулсан гэнэ.

 Эх сурвалж: KOREATIMES

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
14
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж