Манчестер Сити аваргаа хамгаалж, К.Роналдо Реал Мадридад туслав

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Манчестер Сити аваргаа хамгаалж, К.Роналдо Реал Мадридад туслав

Манчестер Сити аваргаа хамгаалж, К.Роналдо Реал Мадридад туслав

Европын хөлбөмбөгийн тавцанд өчигдөр/2020.03.01/ хоёр томоохон үйл явдал болж өнгөрлөө.

  • Английн лигийн цомын шигшээ тоглолт: Манчестер Сити 2:1 Астон Вилла

Английн хөлбөмбөгийн лигийн цом буюу Карабао кап тэмцээний шигшээ тоглолт Английн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Энэ жилийн шигшээ тоглолтод Манчестер Сити болон Астон Вилла багууд учраа тааран тоглож Манчестер Сити баг өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай хожин сүүлийн таван жилд дөрөвдэх удаагаа энэхүү цомын эзэн болж байна. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 20 дох минутанд Аргентин довтлогч Серхио Агуеро оруулан Манчестер Сити тэргүүлж эхэлсэн бол үүнээс удалгүй 30 дах минутанд Испани хагас хамгаалагч Родри багийнхаа хоёрдох гоолыг оруулан 2:0 гэсэн харьцаатай Манчестер Сити итгэл төгс тэргүүлсэн. Харин Астон Вилла багаас тоглолтын 41 дэх минутанд Танзан довтлогч Мбвана Саматта багийнхаа эхний бөгөөд цорын ганц гоолыг оруулсан юм. Хоёрдугаар үед ямар нэгэн гоол нэмж оролгүй Манчестер Сити баг өрсөлдөгч Астон Вилла багийг 2:1 гэсэн харьцаатай хожин гурван жил дараалан Английн лигийн цомын эзэд болцгоолоо.

  • Эль Классико: Реал Мадрид 2:0 Барселона

 

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй дерби тоглолтуудын нэг Испанийн агуу хоёр том багуудын тулаан болох Эль Классико Ла лигийн 26-р тойрогт явагдлаа. Энэ удаагийн тоглолт Реал Мадридын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд явагдаж талбайн эзэд 2:0 гэсэн харьцаатай мөнхийн өрсөлдөгч болох Барселона багийг буулган Испанийн Ла лигийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын нэгдүгээр үед хоёр баг харилцан нээлттэй тоглолтыг үзүүлсэн боловч 0:0-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Харин тоглолтын эхний гоолыг Реал Мадридын залуу Бразил авьяастан Винисиус Жуниор оруулан баг нь тэргүүлж эхэлсэн. Түүнийг энэ өдөр зогсоох хүн Барселона багаас олдохгүй байлаа. Тэгвэл тоглолтын эцсийн цэгийг дөнгөж талбайд сэлгээгээр орж ирээд удаагүй байсан Мариано 90+2 дах минутанд оруулж Реал Мадрид өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожсон юм.

Энэ өдөр тухайн тоглолтоос гадна талбайн гадуур болсон онцлох үйл явдал нь Кристиано Роналдо хуучин багийнхаа тоглолтыг Италиас ирж үзэн тоглолтын завсарлагаанаар Реал Мадрид багийн хувцас солих өрөөнд орж хуучин багийнхаа залууст урам зориг өгч, амжилт хүсчээ. Энэ тухай тоглолтын эхний гоолыг оруулсан Винисиус Жуниор ярихдаа "Тоглолтын завсарлагаанаар К.Роналдо хувцас солих өрөөнд орж ирж бидэнд урам зориг, итгэл найдварыг бэлэглэсэн. Ийм учраас би өнөөдөр К.Роналдо шиг гоолын баяраа тэмдэглэсэн юм. Тэр бол талбайн гадна ч дотор ч жинхэнэ ялагч" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж